x

ДЭМБ: “COVID-19” халдварын улмаас нас барсан тохиолдлын тоо өслөө

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ өнгөрсөн долоо хоногт дэлхийн хэмжээнд “COVID-19” халдварын тохиолдлын тоо үргэлжлэн буурсан ч нас барсан тохиолдлын тоо 43 хувиар өссөн талаар мэдээллээ.

Тус байгууллагаас танилцуулдаг халдварын тархалтын талаарх долоо хоног тутмын тайланд дурдсанаар, гуравдугаар сарын 21-27-нд “COVID-19”-ийн улмаас 45 мянган хүн нас баржээ. Өмнөх долоо хоногт энэ үзүүлэлт 23 хувиар буурч, 33 мянгад хүрээд байсан юм.

ДЭМБ-ын мэдээлж буйгаар, нас барсан тохиолдлын тоо ийнхүү өссөнд Чили, АНУ зэрэг Америк тивийн орнуудад “COVID-19”-ийн нас баралтын тодорхойлолтыг өөрчилсөн, мөн Энэтхэгт өмнөх долоо хоногийн үзүүлэлтүүд нэмэгдсэн нь нөлөөлсөн байна.

Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт Чилид хамгийн олон буюу 11858 хүн нас барсан нь өмнөх долоо хоногийнхоос 1710 хувиар өссөн үзүүлэлт болсон бол АНУ-д нас барсан тохиолдлын тоо найман хувиар өссөн байна.

Мөн Энэтхэгт 4525 хүн нас барсан нь долоо хоногийн өмнөхөөс 319 хувиар өсжээ.  ДЭМБ-ын мэдээлснээр, энэ нь өмнөх долоо хоногийн үзүүлэлтэд бүртгэгдээгүй байсан Махарашра мужийн нас барсан тохиолдлын тоо энэ долоо хоногийнход нэмэгдсэнтэй холбоотой байна.

Харин “COVID-19” халдварын шинэ тохиолдлын тоо өнгөрсөн долоо хоногт дэлхийн хэмжээнд буурсан бол Герман, Итали, Францад өмнөх долоо хоногийнхоосоо өссөн байна. Тодруулбал, Герман, Италид өвчлөл хоёр, зургаан хувиар тус тус өссөн бол Францад 45 хувиар өсжээ.

ДЭМБ коронавирусний тархалтын бодит тоон үзүүлэлт өндөр байж болзошгүйг удаа дараа мэдэгдээд байгаагаас гадна сүүлийн долоо хоногт олон улс орон шинжилгээний хөтөлбөр болон бусад тандалтын арга хэмжээгээ зогсоохоор төлөвлөж байгаагаа мэдэгдсэнд санаа зовниж буйгаа илэрхийлжээ. Ингэх нь вирусний тархалтыг нарийвчлан хянах хүчин чармайлтыг сулруулна гэж мэргэжилтнүүд үзэж байгаа ажээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ж.Чинбүрэн: Хүүхэд, ахмад настны эмнэлэг барьсан ч ашиглахгүй байна 6 цаг 34 мин Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөхгүй 7 цаг 9 мин Мүраками Харүкийг унших албатай юу 7 цаг 29 мин Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнөх солигдол 8 цаг 14 мин Бээлийгүй боксын тулаан Монголд анх удаа болно 10 цаг 19 мин Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ хот барьцгаая 10 цаг 28 мин Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ 10 цаг 40 мин Байнгын хороо: Зээлийн хэлэлцээрүүдийн төслийг зөвшилцөхийг дэмжив 10 цаг 43 мин Өнөөдөр болох томилгооны сонсголууд 10 цаг 48 мин Өнөөдөр нийт нутгаар жавартай хүйтэн байна 10 цаг 53 мин Инфляци 9 хувьд хүрлээ Өчигдөр 09 цаг 11 мин Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн, ялимгүй цас орно Өчигдөр 09 цаг 03 мин Трамп сөргөлдөөнийг “нэн яаралтай” зогсоох хугацаагаа өөрчилж эхлэв Уржигдар 20 цаг 32 мин Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид оролцох эрх авчээ Уржигдар 19 цаг 50 мин Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро 3 дахь бүрэн эрхийн тангаргаа өргөлөө Уржигдар 19 цаг 46 мин Улаанбаатарт шөнөдөө 21 хэм хүйтэн Уржигдар 19 цаг 37 мин Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Уржигдар 13 цаг 58 мин Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ Уржигдар 12 цаг 02 мин Калифорнийн түймэр “галзуурч” байна 2025-01-11 Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо 2025-01-09
iИх уншсан
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... Монголын хөгжлийг гацаасан нь Гадны хөрөнгө оруулалт Калифорнийн түймэр “галзуурч” байна Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Мүраками Харүкийг унших албатай юу Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид орол... Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг ... “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ?... Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 ху... БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсо... Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагаса...
Top