Мэргэжлийн нисэгчийн яриа...
Онгоцууд ихэнхдээ цагаанаар будагдсан байдгийг та нар лавтай анзаарсан байх. Тэр цагаан өнгө дээр жижиг өөр өнгийн элементүүд зурагдсан байдаг. Гэхдээ ерөнхий дэвсгэр нь голчлон гэгээлэг өнгө.
Яагаад ийм сонголтыг илүүд үзэх болсон тухайд хэд хэдэн үндсэн шалтгаантай. Эхлээд Америкт мөн зарим нисэхийн компаниудад онгоцны эх биеийг зүлгэж, будалгүйгээр гялалзуулдаг байжээ. Тийм өнгөлгөөнөөс хамгийн алдартай нь American Airlines компанийн хуучны онгоцууд.
Зүгээр л хэлэхэд будаг нь өөрөө хангалттай жинтэй учраас зүлгэн гялалзуулахад онгоц хөнгөрдөг. Дунд зэргийн онгоцонд 500 кг будаг хэрэглэгддэг гэвэл онгоцны ашигтай ачаалал хагас тонноор буурна. Багагүй жин шүү.
Гэтэл гадны нөлөөнөөс будгаар хамгаалагдаагүй онгоцны эх бие хурдан бүдгэрч, зэврэн элэгддэг. Тиймээс ч түүнийг дандаа зүлгэж байх шаардлагатай болно. Үр дүнд нь онгоцны ашигтай ачааллын төлөө будагт хэмнэсэн мөнгө нь түүнийг зүлгэхэд зарцуулагдаж иржээ. Ингээд ашиг гарсангүй.
Зарим зорчигдын зүгээс тийм онгоц нарны гэлийг ойлгож, нүдэнд халтай байна гэх гомдол гаргаж байлаа.
Үүний улмаас он цагийн явцад цагаан өнгөнд шилжжээ. Цагаан будаг дээр масло, түлшний урсалт илүү тод харагдах болсон бас нэг ашиг гарлаа. Тэнд хонхойлт, зураас, хагарал ч сайн харагддаг.
Үүний зэрэгцээ нисэхийн компани онгоцоо худалдахдаа компанийг нисэхийн гэж брэндлэх шаардлагатай. Будах нь үнэтэй. Дахин будахад үнэ нь онгоцны хэмжээнээс хамааран 50.000-200.000 доллар. Тийм ч учраас цагаан дэвсгэртэй онгоцонд бага хэмжээний будалт хэрэгтэй ба түүнийг бүгдийг нь будах шаардлага байхгүй.
Мөн аврагчид осолдсон цагаан онгоцыг газрын дэвсгэр дээр олоход амархан гэдэг.
Хамгийн гол хүчин зүйл нь хар бараан өнгө нарны гэрэл шингээн амархан халдагт байгаа. Хэрэв онгоцны эх бие -65-аас +45 хүртэл температурын хэлбэлзэлд байдаг гэдгийг тооцоод үзэхээр хар өнгийн онгоцны элэгдэл илүү хүчтэй байх юм.
Металл байнга тэлж, агшдаг учраас микро цууралт гарах нь их байдаг ба түүнээс болон гадны ачааллыг нь бага байхаар хийх хэрэгтэй. Өмнө зүгийн орнуудын машинуудад цагаан өнгө давамгайлдгийг бас анзаарсан байх. Онгоц ч тийм л байх хэрэгтэй юм.
М.Цогт
Сэтгэгдэл (1)