x

ДЭМБ улс орнуудыг асуудалд шинжлэх ухаанч хандах хэрэгтэй гэв

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсад илэрсэн коронавирусийн шинэ хувилбарыг аюултай ангилалд (variant of concern) оруулж, Омикрон (Omicron) гэж нэрлэх шийдвэрийг өчигдөр гаргажээ.

Энэхүү хувилбар нь олон тооны мутацитай байгаа бөгөөд эрт үеийн нотолгоонуудаас харахад дахин халдвар авах эрсдэл их байна гэж ДЭМБ мэдэгдлээ.

Өнгөсөн пүрэв гаригт буюу энэ сарын 24-нд Өмнөд Африкаас анх энэ хувилбарын талаар мэдээлсэн бөгөөд Ботсвана, Бельги, Хонконг, Израильд мөн илрээд байна.

Одоо хэд хэдэн улс Африкийн өмнөд хэсэгт болон түүнээс гарах зорчихыг хориглох, хязгаарлах шийдвэр гаргажээ.

Вирус нь цаг хугацааны явцад өөрчлөгдөх, мутацид орох нь ердийн зүйл биш юм. Аливаа хувилбар нь халдварлах чадвар өндөртэй байх эсвэл хоруу чанар ихтэй байдаг. Мөн вакцины үр нөлөөг өөрчилж болзошгүй зэрэг тохиолдолд санаа зовоосон буюу аюултай ангилалд ангилалд оруулдаг байна.

Их Британийн эрүүл мэндийн дээд албан тушаалтан вакцин нь шинэ хувилбарын эсрэг "бараг" үр дүнгүй байх болно гэж анхааруулжээ.

Харин Оксфордын их сургуулийн бүтцийн биологич, профессор Жеймс Нейсмит "Энэ бол муу мэдээ, гэхдээ сүйрлийн өдөр биш" гэж хэлсэн байна.

Үүний зэрэгцээ, АНУ-ын халдварт өвчний ахлах доктор Энтони Фаучи хэлэхдээ, "Шинэ хувилбарын талаарх тайлангууд нь "улаан туг"-ыг өргөхөд хүргэх ч вакцинууд энэ ноцтой хувилбараас урьдчилан сэргийлэх үр дүнтэй байж магадгүй юм" гэлээ.

Доктор Фаучи мөн CNN-д ярихдаа, "Зохих ёсоор шинжилгээнд хамруулах хүртэл ... энэ нь таныг вирусын эсрэг хамгаалдаг эсрэг биетүүдээс зайлсхийсэн эсэхийг бид мэдэхгүй" гэв.

ДЭМБ-аас аялал жуулчлалын хязгаарлалтыг яаравчлан тогтоож буй улс орнуудад "эрсдэлд суурилсан, шинжлэх ухаанч арга барилыг эрэлхийлэх хэрэгтэй" гэж анхааруулав.

Гэсэн хэдий ч Их Британи, АНУ, Европын Холбоо болон Швейцарь улс Африкийн өмнөд хэсгийн зарим улс руу хийх болон буцах нислэгээ түр зогсоогоод байна.

Европын Комиссын тэргүүн Урсула фон дер Лейен "Европ дахь бид бүгд маш хурдан, шийдэмгий, эв нэгдэлтэй ажиллах нь одоо чухал байна" гэсэн бол Өмнөд Африкийн Эрүүл мэндийн сайд Жо Фаахла "нислэгийн хоригийг үндэслэлгүй. Аялал жуулчлалыг хориглох, ийм арга хэмжээ авахтай холбоотой зарим улс орнуудын хариу үйлдэл нь ДЭМБ-аас удирддаг хэм хэмжээ, стандартад бүрэн нийцэхгүй байна" гэсэн юм.

Түүний үгийг давтаж, Өмнөд Африкийн Анагаах Ухааны Нийгэмлэгийн дарга Анжелике Коетзи BBC-д ярихдаа, "Энэ улсад зорчихыг хориглосон нь хэтэрхий эртэдсэн шийдвэр" гэв.

Баасан гаригт дэлхийн хөрөнгийн зах зээлүүд мөн огцом унасан нь хөрөнгө оруулагчид эдийн засгийн болзошгүй нөлөөллөөс болгоомжилж буйг илтгэж байна.

Б.Бүжлхамаа

www.bbc.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Туул-1” бохир усны коллекторын үлдсэн 11 км-ийн ажил эхэлжээ 7 цаг 45 мин “Эрдэнэс Тавантолгой” хоёр өдөрт 320 мянган тонн нүүрс арилжив 7 цаг 48 мин “Petro Matad” Монголд газрын тосны хоёр дахь цооногоо ашиглалтад орууллаа 7 цаг 49 мин “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв 7 цаг 51 мин Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынхаа араас явахгүй байхыг анхаарууллаа 7 цаг 54 мин Яармаг орчмын ундны усыг өнөөдөр оройноос хэсэгчлэн хязгаарлана 7 цаг 55 мин Нийслэлийн 2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэв 7 цаг 56 мин ХДХВ-ийн омгуудын 98 хувийг саармагжуулах чадвартай эсрэг биет илрүүлэв 7 цаг 58 мин 2026 оны төсвийн хэлэлцүүлэгт МАН-ын бүлгээс долоон гишүүн сууж байна 8 цаг 36 мин Академич С.Чулуун: Монголд Хүннүгийн хамгийн том дурсгалууд оршиж байна 10 цаг 8 мин “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд 53 шинэ үйлдвэр ашиглалтад оржээ 10 цаг 11 мин Томуугийн дуудлага 42.7 хувиар буурч, өвчлөл өмнөх оноос багасжээ 10 цаг 12 мин Буцах бэрд үнээ тугал нийлэх хамаагүй, Я.Содбаатарт МАН хамаагүй 11 цаг 18 мин “Ханын материал” орчмын орон сууцжуулах төслийн бүтээн байгуулалт эхэллээ 12 цаг 0 мин Монголд 1169 эх баригч ажиллаж байна 12 цаг 4 мин Филиппинд “Калмаеги” хар салхины улмаас 100 гаруй хүн амиа алдав 12 цаг 5 мин Тавантолгойн “Ухаа худаг”-ийн тусгай зөвшөөрөлд хяналт шалгалт хийх түр хороо байгуулах санал дэмжигдлээ 12 цаг 7 мин Токиогийн кино наадмын Гран-При шагналыг палестины “Палестин 36” кино хүртлээ 12 цаг 8 мин “Төв Ази–АНУ” дээд хэмжээний уулзалт өнөөдөр Вашингтонд эхэлнэ 12 цаг 12 мин Манай улсад 23.8 мянган гадаад иргэн ажиллаж байна 12 цаг 13 мин
iИх уншсан
Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... Ж.Баярмаа: Намын нэр хүнд гээд хулгайч, авлигачидтайгаа эвлэ... Найруулагч Ч.Найдандорж: Сонгодог хийцтэй гүүр УИХ-ын даргын томилгоо яасан бэ? Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! Н.Энхбаяр: Амин чухал төслүүдээ эрчимжүүлэхийн тулд гадаадаа... С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... 2025 оны III улирлын НӨАТ-ын буцаан олголт олгож эхэлжээ “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд түүхий эдийн тал хувийг дот... Германы Засгийн газар Монголын шинэчлэлийн хөтөлбөрт 43.1 са... Чингэлтэй дүүргийн 300 айл ногоон халаалтын системд холбогдл... Азийн сагсан бөмбөгийн холбоо Монголын сагсан бөмбөгийн холб... Монголын өсвөрийн даамчид дөрвөн жил дараалан ДАШТ-д түрүүлл... Багшийн цалинг 2.8 сая төгрөгт хүргэж, тэтгэврийг 8.6 хувиар... 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн... Жүжигчин Жесси Айзенберг бөөрөө хандивлахаар шийджээ
Top