УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил НҮБ-ын Олон улсын эрх зүйн комиссын гишүүнээр сонгогджээ.
Тэрээр энэ талаар өөрийн цахим хуудаснаа "НҮБ-ын Олон улсын эрх зүйн комиссын гишүүнээр сонгогдлоо. Энэ нь НҮБ-ын хүрээнд олон улсын эрх зүйг хөгжүүлэх, олон талт конвенц боловсруулах ажил эрхэлдэг жилдээ нэг удаа хуралддаг, шинжээчдийн комисс юм.
\Монголд олон улсын эрх зүйг цаашид хөгжүүлэхэд тус нэмэр болох болов уу гэж бодож байна. Сонгогдоход гүн туслалцаа үзүүлсэн Гадаад харилцааны яамны хамт олон болон бүх хүмүүст чин сэтгэлийн талархал илэрхийлье" хэмээн бичжээ.