“Монголын Нууц Товчоо” түүхэн бүтээлээс сэдэвлэсэн “Чингис Хаан” бүрэн хэмжээний анимэйшн энэ сарын 31-нд нээлтээ хийх гэж байна. Энэхүү бүтээл нь дэлхийн стандартад нийцсэн 2D болон 3D хосолсон Монголын анхны бүрэн хэмжээний анимэйшн юм.
Дэлхийн алдарт "Walt Disney" компаний формат чанарт бүрэн нийцсэн уг анимэйшнийг “Ocean Pictures” студи таван жил гаруй хугацаанд хийсэн байна. Кино уран бүтээлчид энэхүү анимэйшнийг "Чингис хааныхаа жинхэнэ түүхээр бичиж найруулсан анхны уран бүтээл" гэж тодорхойлжээ. “Чингис Хаан” бүрэн хэмжээний анимэйшн киноны тухай гадны сайтуудад "Монголын түүхийн талаарх хамгийн үнэн, гайхалтай бүтээл. Дэлхийн зах зээл тэдэнд нээлттэй байна" гэжээ.
Анимэйшнийг бүтээхийн тулд кино багийнхан "Монголын Нууц Товчоо"-нд гардаг бүхий л бодит газруудад очиж хоёр жилийн турш судалгаа шинжилгээ хийн, тухайн газар, байгалийн зураглалыг бүрэн тусгахыг зорьжээ. Шинэ уран бүтээл, анимэйшн киноны "Ээжээ би харьж явна" дууг "Хөсөгтөн" хамтлаг бүтээсэн байна.
Албан ёсны трэйлер