x

Э.Цэндбаатар сорилгод орохоос татгалзсанд Х.Нямбаатар сайд буруутай

МУГТ Э.Цэндбаатар Эрдэнэт хотод өнөөдөр болох байсан ДАШТ-ий сорилгод орохоос татгалзжээ. Сорилго тэмцээнд оролцох хоёр тамирчин өглөө 07.00 цагт  жингийн үзлэгт орох байсан ч Э.Цэндбаатарын дасгалжуулагч Б.Энхтайван “Бид маргаашийн сорилгод оролцох боломжгүй боллоо” гэдгээ тэмцээний шүүгчид мессежээр мэдэгдсэн байна.

Ердөө хэдхэн хоногийн өмнө дасгалжуулагч багшдаа хадаг барин мөргөж, “Та нарынхаа итгэлийг алдахгүй, сорилго явуулаад өгөөч” гэж гуйж байсан тамирчин гэнэт өнөөдөр тэмцээнээс татгалзсан нь санаандгүй зүйл биш байж таарна.

Бүр тодорхой хэлбэл, Боксын холбооны ерөнхийлөгч Х.Нямбаатар гэж нэг цайчихсан этгээд тэмцээний өмнө 25-р суваг телевизийн “Ам нээвэл” ярилцлагад мөнгө төлж ороод “Э.Цэндбаатар өөрөө түрүүлж цохисон, би худлаа яриагүй, бичлэг нь байгаа” хэмээн ярьсан билээ. Бичлэгийг нь хүртэл нийгмийн сүлжээнд тавьсан. Гэвч хэсэг хэсгээр тасдаж тавьсан бичлэгээс хэн нь түрүүлж цохисон, зодоон эхлүүлсэн гэдгийг нотлох боломжгүй нь тодорхой.

Тэгээд ч Х.Нямбаатар сайдын энэ удаагийн үйлдлийг шийдвэрлэх тэмцээний өмнө Э.Цэндбаатар тамирчинд сэтгэл зүйгээр дарамталж, тэмцээнээс хүчээр татгалзуулах гэсэн шахалт гэж үзэхээс өөр аргагүй. Зөвхөн сэтгэлзүйгээр нь дарамтлаад зогссон гэдгийг хэн нотлох юм.

Хэрэв тиймгүй байсан бол УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд хүн хамаг ажлаа хаяад, архи уусан хүмүүсийн зодоон нүдээн дээр гүйж очоод “энэ нь түрүүлж цохисон, тэр нь цохиулсан” гээд шүүгч хийгээд явна гэж байх уу? Тэмцээний өмнө тамирчнаа ингэж дэмждэг спортын холбоог та урьд өмнө үзсэн үү? 

Х.Нямбаатар гэж нөхөр хүний хөлс, цусанд тийм их дуртай юм бол УИХ-ын гишүүнээ болиод, Хууль зүйн сайдаа өгчихөөд явж очоод тэр зодоон цохионоо шүүх хэрэгтэй. Тэгж чадахгүй бол нэгдлийн бух шиг айл айлын зэл шөргөөгөөд, түйвээгээд явах хэрэггүй.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (139.5.218.220)
    2 лаа адилхан новш тэр олон хүмүүс дотроос ганцхан цэндийг зодно гэдэг өөрөөс нь болж байгаа юм ер нь байнга л зодооны асуудалтай хөөрүү мангар бацааныг өмөөрөх хэрэг байхгүй 1 л өдөр шорон явах нь тодорхой
    2021 оны 10 сарын 07 | Хариулах
  • Зочин (122.201.22.7)
    Ёстой голыг нь олж үнэн төрхийн харагдтал бичжээ.
    2021 оны 10 сарын 03 | Хариулах
  • Ганбат (66.181.161.58)
    Ёстой үнэнийг бичжээ.
    2021 оны 10 сарын 03 | Хариулах
iШинэ мэдээ
АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ 10 цаг 36 мин Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэлэлцэж байна 10 цаг 37 мин И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт авчээ 10 цаг 41 мин Улиастай хотын дулааны станцын барилгын ажил 41 хувьтай байна 10 цаг 44 мин Монголын баг Дэлхийн оюутны спортын Универсиад 2025 наадамд оролцоно 10 цаг 46 мин Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ 10 цаг 49 мин Оюутнууд харьяалал харгалзахгүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна 10 цаг 52 мин ХААИС-ийн багш, оюутнууд Дархан-Уул аймаг руу шилжих боломжгүй гэжээ 10 цаг 55 мин Доржготов: Хэлсэн үгнийхээ эзэн идсэн хоолныхоо сав бол 13 цаг 47 мин Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр, БНХАУ руу нарийн царигаар тавих тогтоолын төслийг өргөн барина 14 цаг 14 мин Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв 14 цаг 18 мин Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайланг хянав 14 цаг 21 мин Өнөөдрөөс автомашины улсын дугаарын захиалга авч эхэллээ 14 цаг 24 мин Өнөөдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохиролтой 14 цаг 25 мин Хүнсний салбарт ажиллах хүч дутагдалтай байна 14 цаг 26 мин Мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгэх журмыг баталлаа 14 цаг 27 мин Цэргийн бүртгэлд хугацаандаа хамрагдаагүй бол 100 мянган төгрөгөөр торгоно 14 цаг 29 мин Хархорум хотыг байгуулахад 26.4 тэрбум доллар шаардана 14 цаг 30 мин Баянхошуу, 1-р хороолол, Шархад орчимд агаарын бохирдол маш их байна 14 цаг 31 мин “Залуус-1” хороолол барих төслийн явц 10 хувьтай байна 14 цаг 32 мин
iИх уншсан
Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Монголын хөгжлийг гацаасан нь Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид орол... Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагаса... Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ Инфляци 9 хувьд хүрлээ Улаанбаатарт шөнөдөө 21 хэм хүйтэн И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт ... Бээлийгүй боксын тулаан Монголд анх удаа болно
Top