x

Хууль сахиулагчийг хүчирхийлэгч болгосон Хууль зүйн сайдыг огцруулья!

Арваад жилийн өмнө, Хууль зүйн шинэхэн сайд Х.Тэмүүжин “Цагдаа бол хүчний байгууллага биш, иргэнд үйлчилдэг үйлчилгээний байгууллага. Иргэнд үйлчилдэг хууль сахиулагчид тушаалаар биш, хуульд захирагдаж ажиллах ёстой” гэж хэлсний төлөө цагдаагийн хурандаа нар “Төрийн цагдааг цэвэрлэгчтэй адилтгалаа” хэмээн уурсаж, бослого гаргахаа шахаж байлаа.

Цагдаагийн байгууллага гэлтгүй, онцгой, хил хамгаалах гээд форм өмсөж, мөрдэс зүүдэг, иргэнтэй шууд харьцдаг бүх албан хаагчийн үйл ажиллагааг журамлаж, иргэний эрхийг ямар үндэслэлээр хязгаарлах, ямар арга хэрэгсэл хэрэглэх, иргэний эрхэнд хязгаарлах тохиолдолд хаанаас хаана хүртэл халдаж болох, юуг хориглох гээд алхаа гишгээ бүрийг нь /биеийн хүч болон тусгай хэрэгсэл, галт зэвсэг ашиглах гэх мэтчилэн/ журамласан Хууль сахиулах үйл ажиллагааны тухай хуулийн төслийг боловсруулж УИХ-аар батлуулсан. Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай хуулиар хууль сахиулагчийн ажлын нөхцөл, цалин хангамж, тэтгэвэр тэтгэмж, шагнал урамшуулал, цол, зэрэг дэв ахих гээд алба хаагчтай холбоотой эрх зүйн зохицуулалтыг хийж өгсөн. Тэр үед уг хуулийн төслийг хамгийн их эсэргүүцсэн, цагдаагийн алба хаагчдыг өдөж турхирсан хүн нь Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Ц.Нямдорж.

Дараа нь 2016 оны сонгуулийн дараа МАН Засгийн эрх авмагцаа УИХ-аар батлаад, ёсчлохоор хүлээж байсан хоёр хуулийг буцааж, оронд нь алба хаагчийн эрх зүйн байдал, үйл ажиллагааны хэм хэмжээ хоёрыг байгууллагын тухай хуультай нь нэг уутанд чихээд, хольж хутгаад Цагдаагийн албаны тухай хууль гэдгийг гаргасан байдаг юм.

Энэ дунд нь хууль сахиулагч гэж хэн байх, ямар эрхтэй, тэр эрхийг нь юугаар хязгаарлах гэх мэтчилэн бүх хэм хэмжээнүүд хаягдаж, иргэнд үйлчилдэг цагдаа эргээд төрийн цагдаа, төрийн форм өмсөөд иргэндээ хүч хэрэглэдэг “хүчний” байгууллага болж хувирсан билээ. Өчигдөр олон нийтийн сүлжээгээр цагдаагийн хоёр албан хаагчид гар хоосон жирийн иргэнийг албан өрөөндөө гавлаж байгаад зодож байгаа бичлэг цацагдав. Уг хоёр иргэн ямар гэмт хэрэг үйлдсэнийг мэдэхгүй ч цагдаагийн өөдөөс гар далайсан буюу хүч хэрэглэсэн, эсэргүүцэл үзүүлсэн үйлдэл лав харуулсангүй.

Үүний өмнө ч гэсэн цагдаагийн алба хаагч албан өрөөндөө жирийн иргэнийг гавлаж байгаад зодож, дэвсэлж байгаа бичлэг цацагдаж л байсан. Өчигдөр нийтэд цацагдсан уг бичлэг ч гэсэн шинэбичлэг биш, жилийн өмнө хийгдсэн хэмээн Х.Нямбаатар сайд бухаж, өөрөөсөө зайлуулсан байна. Тэгвэл өнгөрсөн нэг жилийн хугацаанд хэн ч тэдгээр алба хаагч нарт хариуцлага тооцоогүй гэсэн үг.

Харин бичлэг нийтэд цацагдсаны Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн сайдтай утсаар ярьж, хоёр албан хаагчид хатуу хариуцлага тооцох үүрэг өгсөн тухай хэвлэлийн төлөөлөгч нь мэдээлжээ. Өөрөөр хэлбэл, бичлэгт гарсан хоёр албан хаагчид хариуцлага тооцоод өнгөрөх юм байна.     

Эрүүгийн хуулийн 13.9-д /Хууль бусаар баривчлах, саатуулах/ “Эрх бүхий албан тушаалтан хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж хүний эрх чөлөөнд халдсан, баривчилсан, саатуулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ /13.9.1/,

Энэ гэмт хэргийг өс хонзон, шунахай, хувийн сэдэлттэйгээр үйлдсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар эрх хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ /13.9.2/ гэсэн байна.

Гэвч Цагдаагийн албаны тухай хуульд бичсэнээр “цагдаагийн албан хаагчийн тавьсан шаардлагыг эсэргүүцсэн” гэдэг нэг үг хэлэхэд л хоёр алба хаагч хариуцлагаас мултрах боломжтой. Яагаад гэвэл эсэргүүцлийг ямар арга хэрэгслээр яаж зогсоох, юуг хориглох гэх мэт хэм хэмжээнүүд нь хуульд байхгүй, хуулиар зохицуулагдаагүй учраас. Х.Нямбаатар мэдээж олон нийтийн эсэргүүцлийг дарах, Ерөнхий сайдын үүрэг даалгаврыг биелүүлэхийн тулд хоёр албан хаагчид хариуцлага тооцсон дүр эсгээд өнгөрнө. Харин цагдаагийн алба хаагчид иргэнд шалтгаантай, шалтгаангүй хүч хэрэглэдэг, эрх чөлөөнд нь халддаг, доромжилж тохуурхдаг явдал байсаар л байх болно. 

Учир нь хуулийн салбарыг толгойлж байгаа Хууль зүйн сайдын толгойд салбарынх нь ажлаас шал өөр зүйл эргэлдэж явдаг учраас тэр. Хотын даргыг дагаад барилгажилт ярьчихсан давхиж явна, ХЭГ-ын даргатайгаа нийлээд шүүхийн шийдвэрийг шүүнэ. Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдсоноос хойш нэг жил гаруйн хугацаанд  санаа тавьсан ганц ажил нь С.Зоригийн хэрэгт яллагдаж, гурван шатны шүүхээс ял сонссон гэмт хэрэгтнүүдийг ялаас мултлах асуудал байсан. Өмнөх дөрвөн жил УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны даргаар ажиллахдаа хуулийн салбарт гарсан бүх эерэг өөрчлөлтийг ухраах, нураахад хүчин зүтгэсэн.  Тиймээс хууль сахиулагчийн ёс зүйг хууль сахиулагчидтай биш, Хууль зүйн сайдтай ярих ёстой. Хууль сахиулагчдыг хүчирхийлэгч болгосон Хууль зүйн сайдыг огцруулья.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оюу толгойн сонсголд дуудагдсан гэрчүүдийн 70 хувь нь сонсголд оролцжээ 19 цаг 37 мин Хөгжлийн чөдөр бол бидний мулгуу тархи 19 цаг 50 мин Д.Сүнжид: Олонход зориулаад цөөнхөө хаях нь хүний эрхийн мэдрэмжгүй үйлдэл 20 цаг 1 мин "ONE Championship" алтан бүсүүд анх удаа нэг дор дэлгэгдэнэ 20 цаг 17 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 21 цаг 24 мин “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуултуудаа зарлалаа Уржигдар 17 цаг 57 мин Хатгал–Улаанбаатарын чиглэлд том оврын автобус тогтмол явж эхэллээ Уржигдар 17 цаг 56 мин Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэлгэв Уржигдар 17 цаг 55 мин Балбын Z үеийнхний жагсаал 586 сая ам.долларын хохирол учруулжээ Уржигдар 17 цаг 54 мин “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүлж байна Уржигдар 17 цаг 38 мин “Ундраа” хүүхдийн зусланг хувьчилсан шийдвэрүүдийг хүчингүй болгох шаардлагатай гэж АТГ дүгнэв Уржигдар 17 цаг 37 мин ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн барилгад гарсан галыг бүрэн унтраав Уржигдар 17 цаг 36 мин Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс экспортлогч болгоно Уржигдар 17 цаг 34 мин Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн Уржигдар 15 цаг 19 мин Нийслэлийн нийтийн байруудад эрүүл ахуй, аюулгүй байдлын шалгалт эхэллээ Уржигдар 15 цаг 17 мин Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцээрийг дэмжлээ Уржигдар 15 цаг 04 мин Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ Уржигдар 15 цаг 02 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмжих хуулийг баталлаа Уржигдар 15 цаг 01 мин Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардууллаа Уржигдар 15 цаг 00 мин Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дууслаа Уржигдар 14 цаг 58 мин
iИх уншсан
Олон жилийн “олиг” буюу Оюу толгойг тойрсон хоёр лиценз Татварын реформоо мартаж, хувийн хэвшлийнхний өмнө нүглээ на... “Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Сон Хён Минийг сүрдүүлсэн хоёр этгээдэд хорих ял оноов О.Уранбаяр Токиогийн “Их дуулга”-аас хүрэл медаль хүртлээ Метроны барилга ирэх зургадугаар сард эхэлж, 2030 онд ашигла... Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Элэг, бөөр хэрэгтэй 1000 гаруй иргэн донорын дутагдлаас болж... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Сангийн яам татварын бодлогын байр сууриа илэрхийлэв
Top