x

Бэнзиний үнэ ба МОРИН ЗАЯА

Бэнзиний үнэ хоёрхон зүйл дээр тогтдогийн нэг нь долларын ханш, нөгөө нь хил дээр зарагдаж буй үнэ. Энэ хоёр дээр жаахан арифметик тооцоо хийгээд харахад л ер нь бэнзин шатахуун ямархуу багцааны үнэтэй байх ёстой вэ гэдэг нь ойлгогдоно. За бүр арифметик ч бодохоос залхуурна гэвэл ойрхон хил гараад Эрхүү, Улаан-Үд колонкууд дээр бэнзин хэдэн рубль байгааг хараад, Найман шаргын ханшаар үржүүлэхэд ч болно. “Global Petrol Prices” -ийн мэдээллээр бол зургадугаар сарын сүүлд ОХУ-д А-92 бэнзин монгол мөнгөөр бол 1950 төгрөг байж байснаа долдугаар сарын дундуур бүр өсч, 2100 төгрөг орчим болсон байх юм. Хятадад бол литр А-92 бүр үнэтэй, монгол мөнгөөр 3270 төгрөг байна. Хятадад 2021 онд нийт 12 удаа бэнзиний үнэ нэмэгдэж олныг жаал бухимдуулсан юм байна. Дэлхийн бусад улсуудад ч бэнзин манайхаас үнэтэй байна, адилхан өссөөр байна гэхээр өөдөөс “Тэдний цалин хэд билээ, тэдний цалин хэд билээ” гэж агсардаг юм. Бэнзиний үнэ харамсалтай нь бидний цалинд тааруулж биш биржийн ханшинд тогтдог билээ. Цар тахлын эхэн үед гэнэтийн хөл хорионууд дэлхий даяар тавигдаж, хөл хөдөлгөөн огцом хумигдаж, нефт бэнзиний үнэ унасан юм. Манайд ч тэр нь биелэж 1750 байсан А-92 нэг мэдэхэд 1450 болж буурсан, сонгуулийн өмнөхөн дөө. Ямар ч улс төрч ийм боломжийг алдахгүй. Харин одоо эдийн засаг сэргэж, хөл хөдөлгөөн буцаад нэмэгдээд эхлэхээр дагаад бэнзин шатахуун, нефтийн үнэ өсөөд эхэлсэн бололтой.

Шатахууны үнэ хүчээр буулгаж орхивол заавал эргээд өсдөг хуультай. Дэлхийн хамгийн их нефттэй Вэнэсуэлд хүртэл шатахууны үнэ тэнгэрт тулсан, үнийг нь төрөөс хүчээр барьсан учраас тэр. Манайд ч бас үнэ хүчээр барьж эхэлсэнээр А-95 тасраад байна, захаасаа зарим сумдын колонкууд бүр огт ажиллахгүй хаалгаа хаагаад эхэлсэн. Сэлэнгэ, Булганыхан хил гарч банкаа дүүргээд ирье гэсэн ч нэмэргүй, орос улсад шатахуун манайхаас ч үнэтэй байгаа. Манайд уг нь нефтийн үйлдвэр баригдаж байгаа, жилдээ 1.5 – 2 сая тонн шатахуун нэрэх тооцоотой. Даанч үүнд ашиглах түүхий нефт манайд хангалтгүй, жилд ердөө 800 мянган тонн олборлож байгаа. Нефтийн олборлолтоо нэмэгдүүлье, нөөцөө судлья гэхээр нутгийнхан нь хөөж туугаад горьгүй. Тэгвэл гаднаас аваад ирье гэхээр заавал хямдхан авчир гэж шахаж шаардана. Бүүр нэг морин заяандаа морио унаад явмарууд. Үгүй тэгээд Монгол улс бүр огт бэнзингүй болоод, морио уная гэсэн ч морины тэжээл эмээл нь бараг бэнзинээсээ дутахгүй зардалтай байх вий.

“Гуйлгачин сэтгэхүйгээс салаагүй цагт гуйлгачин хэвээрээ л үлдэнэ” гэж үг бий, их ерөнхий утгатай тун чиг ойлгомжтой ч гэмээр зүйр үг. Гэхдээ бэнзиний үнэ дээр нийтээрээ нэг ийм гуйлгачин сэтгэхүйтэй байгаагаа бид өөрсдөө анзаардаггүй. Жишээ нь дээр дурдсан бэнзиний үнэ ямар байх логикийг нийтээрээ ойлгодог юмаа, нийтээрээ банкны дансны дугаар 10 оронтой тоог цээжээрээ хэлж чаддаг улс дэлхийд байхгүй гэнэ билээ. Монголчууд тоондоо тийм муу биш, зүгээр л хэн нэгэн, бурхан ч юмуу төр засаг ч юмуу ямар нэг аргаар бэнзиний үнэ хямд байлгах ёстой гэж итгэдэг тэр нэг гуйлгачин араншин л биднээс ерөөсөө салж өгөхгүй байгаа хэрэг. Гуйлгачин сэтгэхүй биднийг хамгийн хямд бэнзин хэрэглүүлдэг, хамгийн хямдыг нь түүсээр байгаад одоо евро-2 төрлийн буюу дэлхийн дундаж евро-5 хэрэглээнээс бараг 200 дахин их хүхэртэй бэнзин хэрэглэж байна, гуйж хямдруулж байж шүү. Хэрвээ ард түмэн төр засгаас бэнзиний үнэ хямд байлга гэж нэхсэн хэвээр байсаар байвал бид 20 жилийн дараа ч евро-2 төрлийн бэнзинээ хэрэглэсээр, дэлхий евро-100 бэнзинтэй болчихсон байх биз. Гуйлгачин сэтгэхүйгээ хаяад, угаасаа л цаанаа өсөж буй зүйл дээр гомдоллохоо больж, үнийг нь чөлөөтэй тавьчихвал нэг удаадаа өвдөлт мэдэрнэ, цаашдаа гуйлгачин байхаа болино. Угаасаа гадаадад тогтоож байгаа бэнзиний үнийг Монголын төр засаг буулгах ямар ч боломжгүй. Харин зүгээр буулгаж байгаа юм шиг хуурч бол чадна. 30 жилийн энэ хууралт л биднийг өдий хүртэл ийм гуйлгачин сэтгэхүйтэй амьдруулж байна. 

Эцэст нь, бензиний үнэ хүчээр барих нь бүх нийтийг хамарсан хамгийн том халамжийн бодлого мөн. Ардчилсан нийгэмд хэн ч хэнийг ч халамжлах албагүй, шатахууны компаниуд бүгд хаалгаа бариад, зөвхөн төр л шатахуун импортоор оруулж ирдэг, тэр нь олддоггүй, соц үе шиг танил талаараа хөөцөлдөж авдаг, эсвэл хар зах дээр бэнзиний шагийн үнэ нь талийсан хачин заваан нийгэм хүсээгүй л юм бол бэнзиний үнэ буулга гэж төр засгаас нэхэхээ больцгооё.

Аанхаа /baabar.mn/

Зураг: Шог зураач С.Цогтбаяр

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оюу толгойн сонсголд дуудагдсан гэрчүүдийн 70 хувь нь сонсголд оролцжээ 19 цаг 41 мин Хөгжлийн чөдөр бол бидний мулгуу тархи 19 цаг 54 мин Д.Сүнжид: Олонход зориулаад цөөнхөө хаях нь хүний эрхийн мэдрэмжгүй үйлдэл 20 цаг 5 мин "ONE Championship" алтан бүсүүд анх удаа нэг дор дэлгэгдэнэ 20 цаг 21 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 21 цаг 28 мин “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуултуудаа зарлалаа Уржигдар 17 цаг 57 мин Хатгал–Улаанбаатарын чиглэлд том оврын автобус тогтмол явж эхэллээ Уржигдар 17 цаг 56 мин Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэлгэв Уржигдар 17 цаг 55 мин Балбын Z үеийнхний жагсаал 586 сая ам.долларын хохирол учруулжээ Уржигдар 17 цаг 54 мин “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүлж байна Уржигдар 17 цаг 38 мин “Ундраа” хүүхдийн зусланг хувьчилсан шийдвэрүүдийг хүчингүй болгох шаардлагатай гэж АТГ дүгнэв Уржигдар 17 цаг 37 мин ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн барилгад гарсан галыг бүрэн унтраав Уржигдар 17 цаг 36 мин Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс экспортлогч болгоно Уржигдар 17 цаг 34 мин Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн Уржигдар 15 цаг 19 мин Нийслэлийн нийтийн байруудад эрүүл ахуй, аюулгүй байдлын шалгалт эхэллээ Уржигдар 15 цаг 17 мин Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцээрийг дэмжлээ Уржигдар 15 цаг 04 мин Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ Уржигдар 15 цаг 02 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмжих хуулийг баталлаа Уржигдар 15 цаг 01 мин Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардууллаа Уржигдар 15 цаг 00 мин Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дууслаа Уржигдар 14 цаг 58 мин
iИх уншсан
Олон жилийн “олиг” буюу Оюу толгойг тойрсон хоёр лиценз Татварын реформоо мартаж, хувийн хэвшлийнхний өмнө нүглээ на... “Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Сон Хён Минийг сүрдүүлсэн хоёр этгээдэд хорих ял оноов О.Уранбаяр Токиогийн “Их дуулга”-аас хүрэл медаль хүртлээ Метроны барилга ирэх зургадугаар сард эхэлж, 2030 онд ашигла... Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Элэг, бөөр хэрэгтэй 1000 гаруй иргэн донорын дутагдлаас болж... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Сангийн яам татварын бодлогын байр сууриа илэрхийлэв
Top