УОК-оос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Үндэсний их баяр наадмыг хойшлуулах саналыг Засгийн газрын хуралдаанд оруулах шийдвэрийг Улсын Онцгой комиссоос гаргасан. Засгийн газар маргааш өглөө 09:00 цагт ээлжит бусаар хуралдана. Улсын Онцгой комиссын энэхүү шийдвэрийг Засгийн газар эцэслэн шийдвэрлэнэ.
Хуульд Үндэсний их баяр наадмыг бэлдэх, тэмдэглэх хугацааг заасан байдаг бөгөөд хойшлуулах, цуцлах заалт байдаггүй. Үүнийг маргаашийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэний дараа, илүү дэлгэрэнгүй мэдээллэх болно.
Хуулийн хугацаанд буюу Долдугаар сарын 11-13-нд Үндэсний их баяр наадмаа тэмдэглэн өнгөрүүлэхээр бэлтгэл ажлуудыг хангаж, видео контентуудыг бэлдэж байсан бөгөөд түүнийг баярын өдрүүдэд цацах болно" гэсэн юм.