АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөж буй С.Эрдэнэ саналаа өглөө. Энэ үеэр тэрээр Ардчилсан намын Санхүүгийн албаны даргыг баривчилсан талаар өөрийн байр сууриа илэрхийлэв.
Тэрээр "Урд шөнө тэр эмэгтэйг цагдаа нар гэрийнх нь гаднаас баривчилжээ. Эмэгтэй хүнийг машинаас нь хүчээр буулгасан байна. 23 сая төгрөг бэлнээр авч явсан юм билээ. Манай намын дансыг хаасан бид бэлэн мөнгөөр гүйлгээгээ хийж байна. Манай нягтлан телевизүүдийн төлбөрийг төлөх гээд авч явсан мөнгө байсан" гэлээ.