x

Ц.Нямдорж сайд Ц.Амгаланбаатарыг үлдээж, Э.Бат-Үүлийг нэрлэсний учир

Ирэх баасан гаригт /2021.05.14/ УДШ Зоригийн хэргийн яллагдагч Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг ялаас чөлөөлөх эсэх асуудлыг хэлэлцэнэ. Эрүүдэн шүүсэн хэргийг шүүхээр шийдвэрлэсний дараа Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын өмгөөлөгч “шинээр илэрсэн нөхцөл байдал” нэрээр УЕП-т хүсэлт гаргаж, тэндээс томилогдсон прокурор нь хэргийг хянуулахаар УДШ-эд шилжүүлсэн юм байна. Хэрэгтнүүдийн хувь заяа Дээд шүүхийн шүүгч нарын гарт иржээ. Тийм учраас Ц.Нямдорж сайд шүүх хурлын өмнө юу ч хийхэд бэлэн байна.

Өчигдөр Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын 100 хоногийн тайлангаа тавьж, ЗГХЭГ-ийн дарга Ц.Нямдорж тайзыг эзэгнэв. Ингэхдээ тэр ганцхан зүйлийг ярьсан нь С.Зоригийн хэрэг. Хэргийн захиалагчаар Э.Бат-Үүл шалгагдаж байсныг дахин дахин сануулав. Өмнө нь Т.Чимгээ нарыг “эрүүдэн шүүсэн” гэдэгт итгэлтэй байсан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ өдөр “С.Зоригийн хэргийг зохиосон” гэж зарлав. Ингэх гэж л Ц.Нямдорж энэ Засийн газарт орсон юм байж.

Ц.Нямдорж сайд “Ц.Амгаланбаатар гэдэг хүн 2014 оноос хойш Э.Бат-Үүлийн нэрийг яриад яваа. Ажлын хэсгийнхэн 2016 оны есдүгээр сарын 2-нд Э.Бат-Үүлийг яллагдагчаар татаад хорь хоногийн дараа сулласан. Ядаж ганц удаа ч болов байцаалт аваагүй” гэж ярьсан нь цаад шалтгаан нь энэ хэргийн ард Э.Бат-Үүл бий гэж хэлэхийг хүссэн бололтой. Тэгж итгэхэд хүрсэн шалтгаан нь Ц.Амгаланбаатар юм байна гэж ойлголоо. Ц.Амгаланбаатарын мэдүүлгээр Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг хэлмэгдүүлсэн гэж ярьдаг хүн “Э.Бат-Үүл энэ хэргийн захиалсан” гэж хэлсэнд нь итгэх ямар шалтгаан байв? Ямар шалтгаанаар Ц.Амгаланбаатарыг ганцааранг нь "гэмт хэрэгтэн" гэж үлдээгээд, Э.Бат-Үүлийг хамсаатан болгов?

Яг үнэндээ “эрүүдэн шүүсэн” хэргийг Ц.Нямдорж шударга учраас илрүүлчихсэн юм биш л дээ. С.Зоригийн хэргийг шалгах явцад хуулийн байгууллага, ажилтнуудын зүгээс хэргийн сэжигтэн, холбогдогч, гэрч нарт хөндлөнгөөс нөлөөлсөн, хүчээр мэдүүлэг өгүүлсэн, айлгасан, дарамталсан зүйл гарсан эсэх талаар прокурорын байгууллага /ганц Г.Эрдэнэбат биш/ байнга хяналт шалгалт тавьж байсан. Тухай бүрт нь “тийм зүйл гараагүй” гэж мэдүүлж байсан. Хяналтаас гадуур үлдсэн ганц зүйл нь гүйцэтгэх ажлын материал байсан. 2018 оны арванхоёрдугаар сард эрүүдэн шүүсэн хэргийг илрүүлээд, хавтаст хэрэг нээгээд, шалгаад явж байсан. "Хуулийн байгууллага өөрөө өөрийгөө цэвэрлээд явж байсан энэ ажлын дундуур Ц.Нямдорж сайд орж ирээд нийтэд зарлаад, улс төр болгоод явсан” гэдгийг УЕП-ын орлогч асан Г.Эрдэнэбат хоёр жилийн өмнө хэлсэн. Ц.Нямдорж сайдыг төрийн ордонд ХБХ зохион байгуулж, бичлэг үзүүлсний дараа Л.Мөнхбаясгалангийн “Цензургүй мэтгэлцээн”-д орохдоо тов тодорхой. Харамсалтай нь мэтгэлцээний нөгөө оролцогч болох Ц.Нямдорж сайд тэр өдөр мэтгэлцээнд ирээгүй. Харин ар хударгаар ярихдаа бол гаргууд л даа.

Бас нэг сонирхолтой нь, Ц.Амгаланбаатар ял авсныхаа дараа "хоногоо хасуулна" гээд ажил хийх хүсэлт гаргаад явж байсан. Гэтэл тэр үед "хорих ангид нэвтрэх боломжтой" (энэ тодорхойлолтыг мартаж болохгүй) хүмүүс Ц.Амгаланбаатар дээр орж уулзсан. Дараа нь түүнд өмгөөлөгч гаргаж өгсөн. Түүний дараа Ц.Амгаланбаатар нь Ц.Нямдоржид захиа бичсэн. Захианд “Би Зоригийг алаагүй. Бат-Үүл, Булган хоёрыг танихгүй. Содомдаржаа, Чимгээ гэх хүмүүс энэ хэрэгт ямар ч хамааралгүй. 1998 онд би 16 настай хүүхэд байсан. С.Зориг болон Отгонбаатар нарыг хөнөөсөн хэрэгт хилсээр яллагдсан энэ хүмүүсийг цагаатгаж өгнө үү” гэсэн байдаг. Захиаг Ц.Амгаланбаатар өөрийн гараар бичсэн эсэх нь тодорхойгүй ч Ц.Нямдорж сайд энэ захиаг олон нийтэд үзүүлсэн. "Энэ хүмүүсийг хэлмэгдүүлчихлээ" гэж ярьсан.

Гэхдээ тэр үед сайд өөрөө, өөр нэг хэргээр шалгагдаж байсан. Хорих ангид нэвтэрч, хэргийн гүйцэтгэгч нартай уулзсан хүмүүсийг “захиалагчийн хэргийг шалгахад саад учруулсан” гээд тусад нь хэрэг үүсгээд шалгаж байсан. Эхлээд тэр хүмүүс яагаад ингэснийг, Ц.Нямдоржийг яагаад ингэж яриад байгааг шалгах, мөрдөн байцаалт явуулах хэрэгтэй гэдгийг Г.Эрдэнэбат прокурор тэр үед анх удаа нийтэд хэлсэн. Гэтэл өнөөдөр Ц.Нямдорж сайд энэ хэргийн шалтгалт яасан ийсэн талаар огт ярихгүй байгаа. Ямар ч байсан Хууль зүйн сайдаар эргэж томилогдонгуутаа захиалагчийн хэргийг шалгаж байсан ажлын хэсгийхнийг бүгдийг нь тараасан. Үүнийг бүгд мэдэж байгаа.

Ц.Амгаланбаатарын хувьд Э.Бат-Үүлийг танина, танихгүй гэсэн зөрүүтэй үг яриад байгаад ч учир шалтгаан бий байх. Учир нь тэр хүн хэргийн захиалагчийг мэдэхгүй юм байна. Тэгээд тухайн үед сонсож байснаараа Э.Бат-Үүл мөн, биш гэж ярьсан байх. Гэвч ажлын хэсгийнхэн, хэрэгт хяналт тавьсан прокурорын хэлдэг нэг л зүйл бий. Энэ хүмүүс хэргээ хүлээсэн, хүлээгээгүй нь хамаагүй. Бид энэ хэргийг хэрэгт тэр хүмүүсийн өөрсдийнх нь мэдүүлгээр биш, өөр бусад нотлох баримтаар нотолсон гэдэг. Тэгэхээр тэр нотлох баримтуудыг эхлээд үзүүлмээр байна, Ц.Нямдорж сайд. Хэргийн материалыг, өөртөө зориулж нууцаас гаргаад, өөрт ашигтай гэснээ л сугалж яриад байж болохгүй. Аль нь нотлох баримт мөн, аль нь биш гэдгийг ялгаж салгах ёстой.

Хоёрдугаарт, “эрүүдэн шүүсэн” гэх бичлэг дээр Ц.Амгаланбаатарын Б.Содномдаржаа, Т.Чимгээ хоёроос нэхээд байсан нэг л зүйл бий. “Хэргээ хүлээ” гэж. Мэдээж нөгөө хоёр хүн хэргээ хүлээгээгүй. Б.Содномдаржаа нь өөрөө алсан гэж хүлээгээгүй ч “энэ хүмүүс алсан, ингэж тэгж хөнөөсөн” гэдгийг нэгд нэггүй ярьсан байдаг. Тэглээ гээд Б.Содномдаржаа гэмт хэрэгтэн биш гэсэн үг биш. Өөр бусад нотлох баримтаар хэрэгт холбоотойг нь нотолсон гэдгийг прокурор хэлсэн. Т.Чимгээ нь бол угаасаа хэргээ хүлээгээ ч үгүй. Тэгэхээр Ц.Нямдорж сайдын яриад байгаа “Эрүүдэн шүүх замаар хэрэг хүлээлгэсэн” гэдэг нь ор үндэсгүй зүйл болж байна. Үүнийг шалгахын тулд шүүх ямар нотлох баримтад үндэслэж шийдвэрээ гаргасан бэ гэдгийг олон нийтэд баримтаар үзүүлэх ёстой. Ц.Нямдоржийн амаар биш... Тэгсний дараа үнэхээр Ц.Нямдоржийн яриад байгаа шиг “хэрэг зохиосон уу”, эсвэл хэргийг хөдлөшгүй нотолсон уу? гэдэг тодорхой болно. Ядаж энэ хэрэг дээр ажилласан прокуроруудыг дуудаж асуух ёстой. Одоо болох УДШ-ийн хуралдаанд оролцуулах ёстой

Гуравдугаарт, хэрвээ Ц.Нямдоржийн хэлснээр энэ хэргийг зохиосон юм бол (одоо бүр Ерөнхий сайд нь итгэчихсэн) сайд яагаад Ц.Амгаланбаатарыг үлдээгээд, "Т.Чимгээ, Б.Содномдаржаа хоёр л хэлмэгдсэн” гэж ярих болов? Ц.Амгаланбаатар тэгвэл хэн болох вэ? Эндээс харвал хэргийн холбогдогч нарт ямар нэг ялгаа зааг байна. Тэр нь захиалагчийг таних, танихгүйн л асуудал байх. Т.Чимгээ, Б.Содномдаржаа хоёр нь хэргийн захиалагчтай холбоотой юм байна. Тийм болохоор эхлээд захиалагчийн хэргийг шалгаж байсан ажлын хэсгийг тараасан, одоо энэ хоёр хүнийг хуулийн байгууллагын хараа хяналтаас холдуулах гэж байна. Шоронгоос суллагдсан тохиолдолд амь насанд нь эрсдэл учирч болохоор нөхцөл байдалд байна. 

Хэргийг шүүхээр шийдвэрлэснээс хойш Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн байнга асуудаг нэг зүйл бий. “Хэргийн гүйцэтгэгчдийг олсон юм бол захиалагчийг нь хэл” гэж ажлын хэсгийнхнээс нэхдэг. Тэгвэл прокурорын орлогч Г.Эрдэнэбат 2019 оны дөрөвдүгээр сард “Цензургүй мэтгэлцээн”-д орохдоо “Захиалагчийн хэрэг дээр шинэ нотлох баримт олдоод яллагдагчаар татчихсан. Жил гаруй болж байна” гэж ярьсан. Цаг хугацааны хувьд Ц.Нямдорж сайдын ажил авсан үетэй давхацдаг. Хэргийн захиалагчийг илрүүлэх нь Ц.Нямдоржийн өөрийнх нь үүрэг байсан гэсэн үг.

Хоёрдугаарт, өчигдөр “Засгийн газрын 100 хоног”-оор мэдээлэл хийхдээ ч Ц.Нямдорж сайд бас л “С.Зоригийн хэрэг гэх энэ зохиомол хэргийн талаар би “Өдрийн сонин”-д нийтлэл бичсэн чинь өнөөдрийг хүртэл нэг ч хүн хариулт өгсөнгүй. Би үнэнийг бичсэн учраас хэн ч хариулж чадахгүй байна” гэж ярьсан. Гэтэл нөгөө “хонгилын түүх, яргын хэрэг” гэж нэрлээд байгаа энэ асуудлаар нь хариулт өгөх, ярих ёстой бүх хүмүүсийг Ц.Нямдорж өөрөө бүгдийг нь гар хөлийг нь хүлээд, ам хэлийг нь таслаад шоронд хийчихсэн шүү дээ. Тийм байж яг хэнээс хариулт нэхээд байна вэ?

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (13)

  • Доёо (150.129.141.137)
    Усан тэнэг үхэрүүд удахгүй хятадын колони болж байх даа таарсан пизданууд хятадын тагнуулын үгэнд итгэж үе үеийн тагнуулын дарга нараа шоронд хийсэн эрх чөлөөг олж өгсөн хүмүүсээ алсан алуурчидыг өмгөөлсөн эх орон ч доо үзэн ядсан Орос Хятад 2 оо магтан дуулсан манжийн үлдэгдэлүүдээ толгой дээрээ залсан ийм эргүү дагзнууд амьдарч байгаа улс орон яаж ч өөдлөхөв дээ
    2021 оны 05 сарын 18 | Хариулах
  • Зочин (202.126.88.53)
    Яс хаянгуут л нохойн зодоон болох юмдаа монголчуудаа гэж
    2021 оны 05 сарын 17 | Хариулах
  • зочин (103.229.123.251)
    Энэ хүмүүс чинь юм ойлгохоо болиод эргүү болчихсон юм уу? хаашаа юм! Нямдорж сайд БатҮүлийг захиалагч нь яг мөн гэж нэг ч ярьсангүй!!! харин Амгаланбаатарын худал үгээр энэ 2 хүнийг яллаа!!! хэрвээ үнэн гэж үзэж байгаа бол БатҮүлийг анх захиалагч гэж хэлсэн Амгаланбаатарын үг юу болж хувирах вэ? байцаагаач үгүй нотлогдоогүй гэж суллачихаад, Чимгээ Содномдаржаа 2 яахаараа захиалгаар хүн алсан байдгын бэ? гээд байгаа ш дээ!!!
    2021 оны 05 сарын 16 | Хариулах
    • зочин
      Зөв .Жинхэнэ эздийг олсон юм түй ч байхгүй ,Ч,С нарт хүчээр тохоод хэргийг хаах бузар ажиллагаа явуулсан бна ! Эх орноосоо урвасан хэрэг !
      2021 оны 05 сарын 16
  • Ан-ын гишүүн (202.126.89.241)
    Нямдоржтой доржгүй ард түмэн захиалагч нь Элбэг, Бат-Үүл гээд зарлачихсан. Нямдоржийн мэдэгдэл сонин биш байгаа биздээ.
    2021 оны 05 сарын 16 | Хариулах
  • Ан-ын гишүүн (202.126.89.241)
    Нямдоржтой доржгүй ард түмэн захиалагч нь Элбэг, Бат-Үүл гээд зарлачихсан. Нямдоржийн мэдэгдэл сонин биш байгаа биздээ.
    2021 оны 05 сарын 16 | Хариулах
  • Зочин (202.126.90.143)
    Сэтгүүлч зөв бичиж гэж бодлоо. Хурц хэлдэг ажлын хэсгийг дандаа тараадаг Нямдорж. Энэ хардах эрхийг төрүүлдэг. Хувийн сонирхол бгааг бас харуулдаг.
    2021 оны 05 сарын 16 | Хариулах
  • Зочин (202.9.40.47)
    Амгланбаатар ыг үлдээхгү яахын .хүн алж хүчиин хийсэн шоронд байсан бузар гэсэн биздээ.Хэрхэн яахаа мэдэхгүй бусдын хэл гэсэнг хэлж хий гэсэнг хийж байдаг зомби болсон бишүү
    2021 оны 05 сарын 14 | Хариулах
    • Амгаланбаатар Бат-Үүл захиалагч гэж хэлсэн юм бол Зоригийг алахад оролцсон гэсэн үг. Тэгэхээр Амгаланбаатарыг байцаавал хэн хэнтэй хамт энэ хэргийг үйлдсэнээ хэлнэ гэсэн үг
      2021 оны 05 сарын 14
  • DR. PRADHAN (37.120.137.71)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!!Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802.имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COMYнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) ВЭБ САЙТ: www.drpradhanurologist.com WhatsApp: 157444437443
    2021 оны 05 сарын 14 | Хариулах
    • Өлзийсайхан
      Сонирхож байна.
      2021 оны 05 сарын 14
  • овид (66.181.191.105)
    Энэ Нямдоржийн батлаад байгаагаар Чимгээ нар нь алуурчин биш хэлмэгдсэн хүмүүс учир суллах ёстой . Бас Нямдоржийн баталж байгаагаар энэ алуурчид нь захиалагчаа Бат-Үүл гэж хэлжээ. Бат-Үүлийг барьж шоронд хийх ёстой. Эндээс юу ойлгох юэ? Чимгээ нар нь хүн алаагүй гэмгүй хүмүүс боловч захиалгаар хүн алсан хүмүүс юм
    2021 оны 05 сарын 12 | Хариулах
    • Ха Ха тэнэг монголчуудаар тоглочих юм даа. Тэнэг л биш бол энэ бол ямарч логикгүй утгагүй зүйл гэдгийг ойлгон штээ.
      2021 оны 05 сарын 12
iШинэ мэдээ
Оюу толгойн сонсголд дуудагдсан гэрчүүдийн 70 хувь нь сонсголд оролцжээ 19 цаг 49 мин Хөгжлийн чөдөр бол бидний мулгуу тархи 20 цаг 2 мин Д.Сүнжид: Олонход зориулаад цөөнхөө хаях нь хүний эрхийн мэдрэмжгүй үйлдэл 20 цаг 13 мин "ONE Championship" алтан бүсүүд анх удаа нэг дор дэлгэгдэнэ 20 цаг 29 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 21 цаг 36 мин “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуултуудаа зарлалаа Уржигдар 17 цаг 57 мин Хатгал–Улаанбаатарын чиглэлд том оврын автобус тогтмол явж эхэллээ Уржигдар 17 цаг 56 мин Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэлгэв Уржигдар 17 цаг 55 мин Балбын Z үеийнхний жагсаал 586 сая ам.долларын хохирол учруулжээ Уржигдар 17 цаг 54 мин “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүлж байна Уржигдар 17 цаг 38 мин “Ундраа” хүүхдийн зусланг хувьчилсан шийдвэрүүдийг хүчингүй болгох шаардлагатай гэж АТГ дүгнэв Уржигдар 17 цаг 37 мин ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн барилгад гарсан галыг бүрэн унтраав Уржигдар 17 цаг 36 мин Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс экспортлогч болгоно Уржигдар 17 цаг 34 мин Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн Уржигдар 15 цаг 19 мин Нийслэлийн нийтийн байруудад эрүүл ахуй, аюулгүй байдлын шалгалт эхэллээ Уржигдар 15 цаг 17 мин Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцээрийг дэмжлээ Уржигдар 15 цаг 04 мин Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ Уржигдар 15 цаг 02 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмжих хуулийг баталлаа Уржигдар 15 цаг 01 мин Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардууллаа Уржигдар 15 цаг 00 мин Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дууслаа Уржигдар 14 цаг 58 мин
iИх уншсан
Олон жилийн “олиг” буюу Оюу толгойг тойрсон хоёр лиценз Татварын реформоо мартаж, хувийн хэвшлийнхний өмнө нүглээ на... “Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Сон Хён Минийг сүрдүүлсэн хоёр этгээдэд хорих ял оноов О.Уранбаяр Токиогийн “Их дуулга”-аас хүрэл медаль хүртлээ Метроны барилга ирэх зургадугаар сард эхэлж, 2030 онд ашигла... Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Элэг, бөөр хэрэгтэй 1000 гаруй иргэн донорын дутагдлаас болж... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Сангийн яам татварын бодлогын байр сууриа илэрхийлэв
Top