Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд нэр дэвшигчээр "Зөв хүн электорат" эвслээс "Датаком" ХХК-ийг үүсгэн байгуулагч Д.Энхбатыг албан ёсоор бүртгэсэн талаар ХҮН-ын удирдлагууд мэдээллээ.
Нэр дэвшигч Д.Энхбат “Ерөнхийлөгчийн сонгуульд хууль ёсыг сахиж итгэл, зүтгэл гарган оролцох болно. Би бол аль нэг намын гишүүн биш. Гэхдээ нэг нам, эвслийн хүрээнээс хальж, намайг нэр дэвшүүлсэн "Зөв хүн электорат" эвслийнхэнд талархаж байна. Намайг дэмжиж байгаа бүх хүн бол нэг зүйлийг хүсэж байгаа. Монголын төлөө ажиллаж чадах мэдлэг, боловсролтой хүмүүсийг нэгтгээсээ гэж хүсэж байгаа. Тэгэхээр Монголынхоо төлөө ажиллах сэтгэл, зүтгэлтэй хүмүүсийн нэгтгэх гарц болохын төлөө ажиллана гэж бодож байна” гэв.
Ингэснээр МАН-аас Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх, АН-аас УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ, "Зөв хүн электорат" эвслээс "Датаком" ХХК-ийг үүсгэн байгуулагч Д.Энхбат нар өрсөлдөхөөр боллоо.
СЕХ-ноос тэдний материалыг хүлээн авснаа өнөөдөр мэдэгдлээ.