x

Шударга ёсны ухралт болсныг МАН-ын дарга хүлээн зөвшөөрөв

Өчигдөр МАН-ын Удирдах зөвлөл, Бага хурал хуралдаж, тус намын дарга У.Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхийлөгчид дэвшүүлэхээр 100 хувийн саналаар дэмжжээ. Удирдах зөвлөлийн 29 гишүүн эс гэхэд Бага хурын 369 гишүүнээс нэг нь ч эргэлзэлгүйгээр нэг хүнийг дэмжинэ гэдэг улс төрийн намын хувьд “үхэл” ойртсоны шинж. Үүнээс өмнө МАН-ын түүхэнд хэзээ ийм статистик гарч байсангүй. Социализмын үед хүртэл АИХ-ын төлөөлөгчдийг сонгох сонгуулийн дүн 100 хувьтай гарч байгаагүй юм. Хэдийгээр нэр дэвшигч нь ганцхан, сонголт байхгүй сонгууль ч гэлээ. Гэхдээ "сонгууль юм шүү" гэдгийг харуулахын тулд албан ёсны мэдээ нь ядаж 100 хувьд хүргэдэггүй байлаа.

Харин энэ удаа МАН-ын Бага хурлын гишүүд өрсөлдөгчгүй нэр дэвшсэн цор ганц нэр дэвшигчээ 100 хувийн саналаар баталсан нь ардчиллын 30 жилийн түүхэнд анхных болов. Энэ намд нэг хүний дарангуйлал бүрэн тогтсоны бат нотолгоо.

Гэвч “Ардчилсан шударга төрийг жинхэнэ утгаар нь байгуулахын төлөө нэр дэвшиж байна” гэж хэлсэн энэ хүн өөрийнх нь засаглалын жилүүдэд шударга ёсны ухралт болсныг хаа очиж хүлээн зөвшөөрчээ. “Хууль шүүхийн шударга бусын хонгилын түлхүүрийг нэгээс нөгөө рүү шилжүүлэн атгадаг, гэмгүй хүмүүсийг яллан шийтгэдэг, зохиомол хэрэг үүсгэж ард иргэдийг тамлан зовоодог, улс төр эдийн засгийн зорилгоор хэргийг завхруулдаг зэрэг өнөөгийн ёс бус үйлдэл” гэсэн МАН засагласан жилүүдтэй шууд давхацдаг. Ц.Элбэгдоржийн бий болгосон гэх "хонгилыг" нураахын оронд хонгилын түлхүүрийг шилжүүлэн авч явснаа ч хүлээн зөвшөөрөв. Хүлээн зөвшөөрөхөөс ч аргагүй юм, Х.Баттулга гэдэг ганц хүнд хаяглаад орхивол алдас болно. Хуулийнхныг хонгилдоход хүргэсэн эзэд нь ҮАБЗ-ийн гурван гишүүн гурвуулаа шүү дээ. Тэд л шүүх, прокуроруудыг хуулийн үндэслэлгүйгээр халж солих эрх мэдлийг өөртөө авч, хуулийн байгууллагыг гар хөлөө болгосон.  

Тэрнийх нь үр дүнд С.Баяр, С.Баярцогт, Б.Бямбасайхан, Да.Ганболд, М.Энхсайхан нар хийгээгүй хэргийнхээ төлөө ял үүрээд шоронд сууж байгаа. Тэрнийх нь үр дүнд эрх мэдэл, албан тушаал, улс төрийн нөлөөгөө ашиглаж ЖДҮХС-гаас тэрбумаар нь зээл авсан МАН-ын 43 гишүүн ямар ч ял хариуцлага хүлээлгүй эрх дураараа, эргэж сонгогдоод явж байгаа. У.Хүрэлсүх өөрөө ч үүний хариуцлагыг нь хамт үүрэлцэх ёстой хүний нэг. /Төрсөн дүүдээ ЖДҮХС-гаас зээл авч өгчихөөд "ЖДҮ зээл авсан гишүүдийг дахиж нэр дэвшүүлэхгүй" гэхээр зээлтэй гишүүн байтугай хажуугаар өнгөрсөн нохой хүртэл инээнэ биз дээ/

Харамсалтай нь МАН-ын дарга бусад хүмүүсийн ой өөрийнхтэйгээ адилхан боддог бололтой. Саяхны явдал шүү дээ. Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулж, У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар томилогдсоноос хойш сарын дараа Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулж, ЖДҮХС-гийн санхүүжилтэд 72 тэрбум төгрөгийг нэмж суулгасан байдаг. Төсвийн жил дуусахаас хоёрхон сарын өмнө. Тэр мөнгийг Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулж, У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томилох кноп дарсан МАН-ын 43 гишүүнд тэнцүү хуваарилсан байдаг. Ажлаа аваад удаагүй байсан Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “гишүүдийн нэртэй тэрбумын" тухай өөрийн амаар анх дэлгэсэн ч одоо амаа хамхиад У.Хүрэлсүхэд хүчин зүтгэж байгаа. Хууль хэнд үйлчилдэг, хэнд эс үйлчилдэгийн бодит нотолгоо энэ.

ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналаа УИХ-д оруулсныхаа хариуд УЕП М.Энх-Амгалан “хонгилын прокурор” нэр зүүгээд албан тушаалаасаа зайлуулагдсан. Оронд нь тавьсан Б.Жаргалсайхан прокурор ЖДҮ зээлтэй гишүүдийн асуудлыг нэг ч удаа хөндөж тавиагүй. Хонгилын түлхүүрийг шилжүүлэн авсан түүх ч ийм. Х.Баттулга, У.Хүрэлсүх хоёрын "найзан дундаа" дарсан эрүүгийн гэмт хэргүүд үүгээр тогтохгүй. Тийм атал өнөөдөр гэнэт сэрээд “хувь хүн засагладаггүй хуулийн засаглалтай” нийгмийн тухай ярьж эхэлсэн нь “”чоно махнаас гарах”-ын л үлгэр болж байна. Хүнийг юу хийх вэ гэдгээс нь гадна юу хийсэн бэ гэдгээр нь үнэлж болдог юм" гэж Н.Алтанхуяг гуайн хэлсэн алдарт үг бий.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оюу толгойн сонсголд дуудагдсан гэрчүүдийн 70 хувь нь сонсголд оролцжээ 19 цаг 39 мин Хөгжлийн чөдөр бол бидний мулгуу тархи 19 цаг 52 мин Д.Сүнжид: Олонход зориулаад цөөнхөө хаях нь хүний эрхийн мэдрэмжгүй үйлдэл 20 цаг 3 мин "ONE Championship" алтан бүсүүд анх удаа нэг дор дэлгэгдэнэ 20 цаг 19 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 21 цаг 26 мин “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуултуудаа зарлалаа Уржигдар 17 цаг 57 мин Хатгал–Улаанбаатарын чиглэлд том оврын автобус тогтмол явж эхэллээ Уржигдар 17 цаг 56 мин Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэлгэв Уржигдар 17 цаг 55 мин Балбын Z үеийнхний жагсаал 586 сая ам.долларын хохирол учруулжээ Уржигдар 17 цаг 54 мин “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүлж байна Уржигдар 17 цаг 38 мин “Ундраа” хүүхдийн зусланг хувьчилсан шийдвэрүүдийг хүчингүй болгох шаардлагатай гэж АТГ дүгнэв Уржигдар 17 цаг 37 мин ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн барилгад гарсан галыг бүрэн унтраав Уржигдар 17 цаг 36 мин Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс экспортлогч болгоно Уржигдар 17 цаг 34 мин Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн Уржигдар 15 цаг 19 мин Нийслэлийн нийтийн байруудад эрүүл ахуй, аюулгүй байдлын шалгалт эхэллээ Уржигдар 15 цаг 17 мин Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцээрийг дэмжлээ Уржигдар 15 цаг 04 мин Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ Уржигдар 15 цаг 02 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмжих хуулийг баталлаа Уржигдар 15 цаг 01 мин Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардууллаа Уржигдар 15 цаг 00 мин Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дууслаа Уржигдар 14 цаг 58 мин
iИх уншсан
Олон жилийн “олиг” буюу Оюу толгойг тойрсон хоёр лиценз Татварын реформоо мартаж, хувийн хэвшлийнхний өмнө нүглээ на... “Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Сон Хён Минийг сүрдүүлсэн хоёр этгээдэд хорих ял оноов О.Уранбаяр Токиогийн “Их дуулга”-аас хүрэл медаль хүртлээ Метроны барилга ирэх зургадугаар сард эхэлж, 2030 онд ашигла... Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Элэг, бөөр хэрэгтэй 1000 гаруй иргэн донорын дутагдлаас болж... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Сангийн яам татварын бодлогын байр сууриа илэрхийлэв
Top