Дангаасүрэнгийн Энхбат УИХ-д суудалтай ХҮН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох саналыг хүлээн авч байгаагаа мэдэгджээ.
Тэрээр “Дангаасүрэнгийн Энхбат би Монгол Улсын ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд Зөв хүн - Электорат эвслээс нэр дэвшихийг зөвшөөрч байна” хэмээн жиргэжээ.
Зөв хүн Электорат эвслээс Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх эцсийн шийдийг УЗ-ийн 9 гишүүн гаргаж, СЕХ-нд маргааш хүргүүлнэ.