x

Бохир “тархи”

Зургийг С.Цогтбаяр

Бид ажил бизнесээрээ мөхөл рүү... амьдаараа айж сүрдээд үхэл рүү зүглэж явна. Хүнийг айдаст автуулах мугуйд араншинд идэгдсэн муу хүмүүсээс, муухай төрөөс болоод тэр! Сонгогчдын сониучхан гэнэн сонголтын үр дүн. Хувь заяагаа “хулгайн” сэдэлтнүүдэд тушаасан бохир сонголтын гор! Тархи бохир бол харах нүд, ярих хэл, үнэрлэх үнэр ер нь бүх бие махбод тортогт дарагдаж дайртана гэсэн үг... Усанд ч орох сөхөөгүй...

Бохир мөнгө далд эдийн засгийн урхаг эндээс эхтэй. Амьдралд ийм нөхцөл бүрэлдэн орооцолдохуйд эдийн засгийн эрх чөлөө хумигдаж, бизнес зогсоно. Орлого үгүй болно. Зардал чирэгдэл ихсэж, өрийн чиргүүл уртасна. 

Анатоми нь ялзарсан төр ард түмэнд хайртайн дүрд гарамгай тоглож, татвар төлөгчид болоод гадна дотны буцалтгүй тусламжаар халамжийн цас бороо оруулж, хажуугаар нь завших гараа сунгаж, идэр есийн хүйтэнд нялх биетэй эхийн амыг “амийг” жинтүүгээр таглан алангаа алдаж, сөрөг хүчин нэртэй соц-ууд гулууз мах барин сонгогчиддоо янаглана.

Сэтгэлгээний доройтол мэдлэггүйн зуданд нэрвэгдсэн улс төртэйн нотолгоо. Энэ нотолгоо нь улсаа сүйрэл рүү аваачих гамшиг.

  1. Оюуны хомсдлоос яаж ангижрах вэ?
    -Эрин зууны шинэ техник технологийг өөриймшүүлэн ашиглаж, хов хогонд нь дарагдах биш, рационал чиг хандлага зөв мэдээлэлд нэвтэрч хүн бүхэн өөрийгөө бүхий л талаар ашигтай өгөөжөөр дүүрэн байлгах...

  2. Сэтгэлгээний доройтлоос хэрхэн мултрах вэ?
    -Сэтгэлгээний совингоо ёс зүйгээр ханган ариутгаж, ур чадварын хурдаар эрчимжиж, бүтээлч үйлсээр омой байх.

  3. Тархины тураалаас ямар сэжмээр холдох вэ?
    -Хүний хэрэгт шунан дурлах биш, өөрийнхөө төлөөх үйлдлийг бахархалтайгаар бишрэн дээдлэх.

  4. Мэдрэл оюунд суучихсан усан хаванг ямар замаар шимэгдүүлэх вэ?
    -Залхуурал, зальхайрлаас ангид оршиж, шорвог хөлснийхөө амтыг мэдрэн аз жаргалаа ундраах. 

  5. Мунхаглал мугуйдлаасаа салах суваг жим хаана байна вэ?
    -Суртаалын сувсанд согтуурахгүй өөрийн гэсэн шинэлэг үзэл санаанд тулгуурлан, дэлхий ертөнцтэй гар хөл нийлэн бас өрсөлдөн тэнхээрэх соёлт харилцааны өндөр зиндааг “тархи”-ндаа цогцлоох. 

Тархины бохирдол гэдгийг эрхтний хувиас гадна оюун санааны мөн чанараар авч үзэж байна. Оюун санаа бохир бол орчлонг бохирдуулна. Хүн бие биенийхээ хил хязгаар, оршин тогтнол руу шагайхгүй байх нь ёс зүйн том цар хүрээ юм гэж би үзнэ. Бусдын хэрэгт хошуу дүрэх шиг булай хэнээрхэл орчлонд байдаггүй юм. 

Өрөөлийн амьдралд хөндлөнгөөс оролцох шиг өөдгүй хэнхэг зан бол мунхаглал. Бусдыг хохироохгүй, өөрийгөө хохируулахгүй байх зарчим хүн бүрийн амьдралын жинхэнэ үнэ цэнэ. Үүний суурь болсон эрх чөлөө нь зөвхөн хариуцлага хүлээх чадвартай хувь хүний эрүүл саруул чиг зорилго. Чиг зорилгодоо хүрэхийн тухайтад хүн саруул сэтгэж, эрүүл бодож, тархины тураалгүй оюуны хомсдолгүй амьдарна. 

Оюуны хоосрол нь бие махбод цоо эрүүл мөртлөө хорлонтой бохир үйлдлийг зориуд санаатайгаар хийдэг гэм болой. Энэ нь улс төр, нийгмийн үзэл суртал, мухар сүсэг, хамт олонч үзлийн дарамттай холбоотой. Өргөн цар хүрээтэй сэтгэх, эрж хайх, олох мэдэх бүх боломжийн түлхүүр нь бие даасан хараат бус хувь хүний эрх, эрх чөлөө мөн. 

Хамтач үзэлд сүнс оюун ухаан байхгүй. Харин золиос төлөөс тархи буртаглалын суртаал л байдаг. Хувь хүний сайн сайхан, аз жаргалыг нийгмийн хариуцлага бохирдуулдаг, авилгажуулдаг. Оюун бодол эрх чөлөөтэй сэтгэж байж баялаг бүтээдэг. Баялаг бүтээгчдийг дарамталдаг “бохир тархи” саруул чиг зорилгыг сааруулж улмаар “бохир халдлага”-даа өртүүлдэг.

Тэр халдлагад дулдуйдах аваас бүтээгч өөрөө бохирдолд өртөнө. Өнөөдөр “бохир тархи”, “бохир төр” хоёр орон даяар халтай халгаатай үйлдэл хийж эхэллээ. Энэ бохирдол улам л доошоо ёроолдох аюултай. Монгол үндэстний аюулгүй байдал үнэхээр аюултай бохирджээ. “Бохир тархи”-ны уршиг бохир технологио зогсоо! Одоо болно! БОЛГОО!

Бохир арга барил, үндэслэлгүй гүжир гүтгэлэг, үр өгөөжгүй хэрүүл маргаан тэмцлээ дуусга! Ёс суртахуунтай, эрэмбэ цэгцтэй, зөв мэтгэлцэн, жудагтайхан байж, бузар буртгаа үргээ. Хүний төлөө юу ч битгий хий. Гагцхүү хүн өөрийнхөө төлөө амьдрахад нь саад хийж, хүнд суртлаар боомилж, гай бүү тарь! Хүмүүсийг зөнд нь орхи... Татвараа багасга. Төрийн дарамтыг алга хий!

Хүмүүсийн ажилд чирэгдэл үүсгэх, залхаан цээрлүүлэлтээ таягдан хая. Эсвэл хуучирсан хуйвалдаантайгаа нуугдаад үлдэх үү? Бохироосоо ангижрах уу? Гурван сая тус тусдаа бодгал байж, хүн хүнийхээ мууд бүү дурла! Зүй зохистой, бодитой, ёс зүйтэй тогтолцоог эрэлхийлэн, бохирдсон оюун тархиндаа шинэ салхи сэвэлзүүлэх нь үндэстний аврал танд, надад, өөрсдөд минь байна. Өөр хаана ч үгүйг ухаар. 

Д.Сосорбарам /baabar.mn/

2021.01.24

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оюу толгойн сонсголд дуудагдсан гэрчүүдийн 70 хувь нь сонсголд оролцжээ 19 цаг 43 мин Хөгжлийн чөдөр бол бидний мулгуу тархи 19 цаг 56 мин Д.Сүнжид: Олонход зориулаад цөөнхөө хаях нь хүний эрхийн мэдрэмжгүй үйлдэл 20 цаг 8 мин "ONE Championship" алтан бүсүүд анх удаа нэг дор дэлгэгдэнэ 20 цаг 24 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 21 цаг 31 мин “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуултуудаа зарлалаа Уржигдар 17 цаг 57 мин Хатгал–Улаанбаатарын чиглэлд том оврын автобус тогтмол явж эхэллээ Уржигдар 17 цаг 56 мин Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэлгэв Уржигдар 17 цаг 55 мин Балбын Z үеийнхний жагсаал 586 сая ам.долларын хохирол учруулжээ Уржигдар 17 цаг 54 мин “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүлж байна Уржигдар 17 цаг 38 мин “Ундраа” хүүхдийн зусланг хувьчилсан шийдвэрүүдийг хүчингүй болгох шаардлагатай гэж АТГ дүгнэв Уржигдар 17 цаг 37 мин ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн барилгад гарсан галыг бүрэн унтраав Уржигдар 17 цаг 36 мин Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс экспортлогч болгоно Уржигдар 17 цаг 34 мин Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн Уржигдар 15 цаг 19 мин Нийслэлийн нийтийн байруудад эрүүл ахуй, аюулгүй байдлын шалгалт эхэллээ Уржигдар 15 цаг 17 мин Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцээрийг дэмжлээ Уржигдар 15 цаг 04 мин Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ Уржигдар 15 цаг 02 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмжих хуулийг баталлаа Уржигдар 15 цаг 01 мин Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардууллаа Уржигдар 15 цаг 00 мин Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дууслаа Уржигдар 14 цаг 58 мин
iИх уншсан
Олон жилийн “олиг” буюу Оюу толгойг тойрсон хоёр лиценз Татварын реформоо мартаж, хувийн хэвшлийнхний өмнө нүглээ на... “Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Сон Хён Минийг сүрдүүлсэн хоёр этгээдэд хорих ял оноов О.Уранбаяр Токиогийн “Их дуулга”-аас хүрэл медаль хүртлээ Метроны барилга ирэх зургадугаар сард эхэлж, 2030 онд ашигла... Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Элэг, бөөр хэрэгтэй 1000 гаруй иргэн донорын дутагдлаас болж... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Сангийн яам татварын бодлогын байр сууриа илэрхийлэв
Top