x

Оны шилдэг “мурилт” буюу Хуулийн сайдын төөрүүлэг

Өнгөрөн одож буй 2020 оны онцлох үйл явдлуудыг хэвлэл мэдээллийн байгууллагууд өөр өөрсдийнхөөрөө нэрлэж байна. Оны онцлох үйл явдлуудын тоонд зүй ёсоор багтсан нэг зүйл нь 2020 оны УИХ-ын сонгуульд үнэмлэхүй олонхиор ялалт байгуулсан МАН болон МАН-ын даргыг дурьдсан байна. Өмнө нь хоёр ч удаа /2000 онд 72, 2016 онд 65 суудал авсан/ одоогийнхоос илүү тооны суудал авч байсантай харьцуулбал МАН-ын хувьд онцлоод байх үйл явдал биш л дээ.

Харин энэ удаагийн сонгуульд зарцуулсан мөнгө, хуулийг хэм хэмжээг хэр их зөрчсөн гэх мэтийг нь тооцвол яах аргагүй “Оны онцлох” явдал мөн. Хамгийн наад зах нь СЕХ-ны зөвшөөрөлгүйгээр нэр дэвшигчдийг барьж хорьсон болон Сангийн сайд асан Ж.Эрдэнэбат УИХ-ын гишүүний бүрэн эрхтэйгээ шоронд хоригдсон явдал үүнийг гэрчилнэ.

Гэвч дээрх “Оны онцлох”-ууд болон "шилдэг, шилээвэр"-үүдийн дотор нэр дурьдагдаагүй нэг хүн бий нь Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар. Асуудал нь саяхан шүүхээр /Үндсэн хуулийн Цэц/ шийдэгдсэн учраас зарим нэг нь анзааралгүй өнгөрсөн ч байж магадгүй.

Өнгөрөгч баасан гаригт /2020.12.25/ Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаас 2020 оны нэгдүгээр сард УИХ-аар баталсан Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг “Үндсэн хууль зөрчсөн” хэмээн дүгнэжээ. Цэцийн дүгнэлтийг УИХ 14 хоногийн дотор хэлэлцэж, шийдвэрээ гаргах ёстой. Ирэх оны нэгдүгээр сарын 10-ны дотор буюу хуулийг баталсан яг нэгж жилийн ойн дээр.

Дагаж мөрдөх журмын тухай хуулиар, өмнө мөрдөн шалгагдаж байгаад прокрорын болон шүүхийн шатанд “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон авилга, албан тушаалын хэргийг дахин шалгах үүргийг хуулийн байгууллагуудад өгсөн билээ. Уг хуулийг санаачлагч нь тухайн үед УИХ-ын гишүүн байсан, өдгөөгийн Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар.

Мань хүн ч үүнийгээ хүлээн зөвшөөрч, “Шударга ёсыг сахиулахын төлөө хийсэн Эрүүгийн эрх зүйн бодлогын том шинэчлэл” шахуу юм ярьсан нь Цэцийн дунд суудлын дүгнэлт гарахаас хэдхэн хоногийн өмнө. Гэвч Цэц Х.Нямбаатарын санаачлан батлуулсан уг хуулийг “хүний эрх болон хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Үндсэн хуулийг зөрчсөн” гээд дүгнэчихлээ.

Хэдийгээр Х.Нямбаатар “Шударга ёсыг тогтоохын төлөө уг хуулийг хийсэн” гэж ярьж байгаа ч хууль батлагдсанаас хойших нэг жилийн хугацаанд хуулийн байгууллагууд хуульд заасны дагуу “өмнө нь шалгагдсан хэргүүдийг дахин шалгах” талаар нэг ч алхам хийгээгүй байдаг юм. Шалгавал өөрсдөө асуудалд орох байсан нь ойлгомжтой.

Учир нь эрүүгийн эрх зүйн нэг гол зарчим нь Эрүүгийн хуулийг буцааж хэрэглэдэггүй. 2015 онд баталсан Эрүүгийн хуульд,

-Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна. /ЭХ-ийн 1.3.5/

-Гэм буруутай этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно. /1.8.1/

-Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ /1.9.1/ гээд заачихсан.

Мөн Х.Нямбаатар нарын батлуулсан Дагаж мөрдөх журмын тухай хууль нь Монгол Улсын нэгдэн орсон Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын “Хүнийг ялгаварлан гадуурхахгүй, хүн бүр хууль шүүхийн өмнө адил тэгш эрхтэй”, “Нэг гэмт хэргээр дахин шийтгэхгүй”, “Эрүүгийн гэмт хэрэг үйлдэх үед хэрэглэж байснаас илүү хүнд ял шийтгэл оногдуулж болохгүй” гэх мэт заалтуудыг зөрчсөн тухай хуульчид Цэцэд мэдээлэл гаргасан байдаг.

Тэгэхээр сайдын батлуулсан Дагаж мөрдөх журмын тухай хууль нь үнэндээ “хөөн хэлэлцэх хугацаагаар ял завшууллаа” гэсэн шүүмжлэлээс зугтаж, хийсэн хэргээ баллуурдах гэсэн нэр төдий зүйл байжээ гэсэн үг. Батлуулсан хууль нь Цэц дээр унах болонгуут худлаа ч гэсэн очоод хуулиа хамгаалахын оронд зүв зүгээр байсан нийгмийн ухааны багшийг /гишүүн Ц.Сандаг-Очир/ өмнөөсөө түлхчихээд өөрөө зугтчихсан.

Уг нь бол 2015 оны Эрүүгийн хуульд “гэмт хэрэг үйлдсэн этгээд яллагдагчаар татагдсан тохиолдолд хөөн хэлэлцэх хугацааг зогсоох”-оор хуульчилсан байв. Товчхон хэлбэл, хэргийн мөрдөн шалгах ажиллагаа эхэлснээс хойш хэргийг шүүхээр шийдвэрлэх хүртэл “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр хэрэгсэхгүй болгохгүй гэсэн үг.

Гэтэл Х.Нямбаатар өөрөө хөөн хэлэлцэх хугацааг үгүй хийж /Ш.Раднаасэд гишүүн хийсэн гэж нэг удаа гүтгэсэн, Ш.Раднаасэд чуулганы хуралдаан дээр албан ёсоор үгүйсгэсэн байдаг юм/ баахан хүн ял завшуулаад, тэр нь ил болонгуут “хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болсон хэргийг дахиж шалгана” гэж хууль батлаад, одоо тэрийгээ Үндсэн хуулийн Цэцээр засуулаад явж байна л даа. Үүнийг оны шилдэг “мурилт” гэхээс өөрөөр юу гэж нэрлэх вэ?

 Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • уншигч (139.5.216.210)
    Нямбаатарын боловсруулсан бүх хуулиуд эргэж буцсан байх юм.Хэр зэрэг улс төрч, саятан,хуульч вэ гэдэг нь харагдаж байна.
    2021 оны 01 сарын 02 | Хариулах
  • Хуульч (37.165.238.128)
    Зөрчилтэй Тэр хуулийг гишүүд нь баталж байдаг нь гишүүд өөрсдөө хуулийн наад захын мэдлэггүйгээ харуулж бга хэрэг. Нямбатар Хуулийн мэдлэггүй гэдгээ олон зүйлд харууллаа, энэээс өөр хүн олдохгүй болтлоо доош оржээ, энэ нам. Монголын түүхэнд хамгийн муу хууль зүйн сайд болж, өнчин ишиг шиг өлөн амьтан.
    2021 оны 12 сарын 30 | Хариулах
iШинэ мэдээ
Оюу толгойн сонсголд дуудагдсан гэрчүүдийн 70 хувь нь сонсголд оролцжээ 19 цаг 49 мин Хөгжлийн чөдөр бол бидний мулгуу тархи 20 цаг 3 мин Д.Сүнжид: Олонход зориулаад цөөнхөө хаях нь хүний эрхийн мэдрэмжгүй үйлдэл 20 цаг 14 мин "ONE Championship" алтан бүсүүд анх удаа нэг дор дэлгэгдэнэ 20 цаг 30 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 21 цаг 37 мин “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуултуудаа зарлалаа Уржигдар 17 цаг 57 мин Хатгал–Улаанбаатарын чиглэлд том оврын автобус тогтмол явж эхэллээ Уржигдар 17 цаг 56 мин Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэлгэв Уржигдар 17 цаг 55 мин Балбын Z үеийнхний жагсаал 586 сая ам.долларын хохирол учруулжээ Уржигдар 17 цаг 54 мин “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүлж байна Уржигдар 17 цаг 38 мин “Ундраа” хүүхдийн зусланг хувьчилсан шийдвэрүүдийг хүчингүй болгох шаардлагатай гэж АТГ дүгнэв Уржигдар 17 цаг 37 мин ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн барилгад гарсан галыг бүрэн унтраав Уржигдар 17 цаг 36 мин Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс экспортлогч болгоно Уржигдар 17 цаг 34 мин Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн Уржигдар 15 цаг 19 мин Нийслэлийн нийтийн байруудад эрүүл ахуй, аюулгүй байдлын шалгалт эхэллээ Уржигдар 15 цаг 17 мин Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцээрийг дэмжлээ Уржигдар 15 цаг 04 мин Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ Уржигдар 15 цаг 02 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмжих хуулийг баталлаа Уржигдар 15 цаг 01 мин Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардууллаа Уржигдар 15 цаг 00 мин Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дууслаа Уржигдар 14 цаг 58 мин
iИх уншсан
Олон жилийн “олиг” буюу Оюу толгойг тойрсон хоёр лиценз Татварын реформоо мартаж, хувийн хэвшлийнхний өмнө нүглээ на... “Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Сон Хён Минийг сүрдүүлсэн хоёр этгээдэд хорих ял оноов О.Уранбаяр Токиогийн “Их дуулга”-аас хүрэл медаль хүртлээ Метроны барилга ирэх зургадугаар сард эхэлж, 2030 онд ашигла... Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Элэг, бөөр хэрэгтэй 1000 гаруй иргэн донорын дутагдлаас болж... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Сангийн яам татварын бодлогын байр сууриа илэрхийлэв
Top