Энэхүү бүтээлийг зохиогчид 2016 онд эмхэтгэсэн Дэлхийд тархсан монгол газар нутгийн нэр номынхоо өрнөл болгон хэвлүүлжээ. Хубилай сэцэн хаан өвөг эцгийнхээ их үйлийг залгамжлахаар Бээжин хотноо заларч 1331 онд Их Монгол гүрнийхээ Баруун хил хязгаарыг тогтоох зорилгоор өөрийн харьяаны улс орон, хот балгадыг заасан газрын зургийг Хуи яо, Тан, Сүн үеийн залгамжлалыг загвар болгон бүтээлгэсэн “Засаглахуйн их журам” буюу Баруун улс орнуудын газрын зурагт багтсан өнөөгийн Цагаан хэрмийн баруун үзүүрээс одоогийн Саудын Араб хүртэлх монгол, перс, араб, түрэг, герег, армян зэрэг нийт есөн хэлний 105 улс орон, хот балгадын нэр, нөгөө нь ил хаадын үед 1520-иод оны үед бүтээсэн “Монгол Уул, Усны Газрын Зураг”-т орсон 211 нэрээс нийт өдгөө бидэнд олдсон 200 орчим улс орон, хот балгадын түүхийг өгүүлсэн болно.
Зохиогч: Э.Равдан
Эх сурвалж: Монголын улсын шинжлэх ухааны академи