x

Карантинд өнгөрүүлсэн өдрүүд - Гурав дахь өдөр

Гадаадад байгаа Монголчуудаа авч ирэх үйл ажиллагаа эрчимжиж, олон мянган хүмүүс ирж байгаа тул 3 сард карантинд байхдаа бичиж байсан өдрийн тэмдэглэлүүдээ оруулахаар шийдэв. Эх нутагтаа ирэх гэж хүмүүст бага ч болов мэдээлэл болох байх. Гэхдээ аль 5 сарын өмнөх мэдээлэл гэдгийг анхаараарай.

Пээ өмнөх постууд дээр ямар их коммент ирээ вэ? Тэр нэг автобусыг угаагаасай билээ гэсний төлөө ямар их бухимдал вэ? Энэ чинь Монгол, битгий шалчигна, яах гэж ирсэн юм гэх шиг. Муу муухай, бохир заваан бүхний туйл, эталон нь Монгол Улс байх ёстой гэж хүлээн зөвшөөртлөө тархиа угаалгах ч гэж дээ. Ямар ч ядуу хүнд гараа угаах саван олддог байхгүй юу гэж талийгч бүсгүй хэлсэн байдаг. Өөрсдөө цав цагаан хамгаалалтын хувцсаар цэмцийсэн атлаа эдэлж хэрэглэж байгаа зүйлсээ нохойн хороо шиг заваан байлгавал ямар юмных нь хамгаалалт, урьдчилсан сэргийлэх болох вэ дээ. Энхбат гуай "Үнэнч сармагчны тухай үлгэр бдаг. Унтаж буй эзэн дээр нь ялаа суухад эзнээ модоор цохиод алчихдаг. Учиргүй хайртай ч, мэдлэг чадваргүй хүмүүсийг их цуглуулахаар тэд л нөгөө даргаа хамгийн их хорлодог юм бна. Бараг л байгалийн хууль юм уу даа" гэж жиргэсэн байсан. Манай өрөөнийхөн дунд лав каринтинд орсноо эсэргүүцэж буй хүн байхгүй. Дотор нь байгаа хүний хувьд хэлэх ёстой, засах ёстой, анхааруулах ёстой юмыг нь ажиглаад бичээд сууна. Үнэнд температур гэж байдаггүй гэж нэг кинон дээр гарч байсан. Үүнийгээ ч иргэний үүрэг гэж бодож буй. Заа үг олдож, үхэрнүүд маань холдлоо. Гурав дахь өдрийн тэмдэглэлээ оруулъя :)

Каринтины гурав дахь өдөр өглөө эрт унтаж байхад гэнэт эмч нар орж ирээд оронд байхад халуун үзэв. Гэнэдүүлж байгаа юм уу хаашаа юм. ккк Миний биеийн хэм 35.8 байлаа. Гэрээсээ бас халууны шил захиж авчруулсан манай өрөөнийхөн бүгдээрээ. Өдөр бүр халуунаа давхар хэмжээд хяналтын хуудас дээрээ тэмдэглээд явдаг. Зөвлөмж хуудас дээр зөв мэдээллийг ямар мэдээллийн эх сурвалжаас авах ёстойг бичсэн байна лээ. Зургийг нь орууллаа. Та нар бас үзээд, хамаатан, найзууддаа түгээгээрэй.

Хүйтэн өрөөнд хувцастайгаа, хөнжил, дэвсгэр давхарлаж байгаа ч тухтай дулаахан байж чадахгүй л байна. Шөнөжин бөөвийж унтсаар байгаад өглөө хамаг бие хөшөөд босч ирэх юм. Харин босоод халуун хоол, цай идэж уухаар биеийн жавар гараад сайхан болох юм. Хоолны чанар өдөр ирэх тусам сайжирсаар л байна. Өглөөний цайнд гоё бантан ирсэн. Бараг нэг амьсгаагаар уусан байх. Өдрийн хоолонд ногоотой шөл, гурван ширхэг мантуутай том бууз ирлээ. Халуун хоол идээд манай өрөөнийнхөн бүгд “урам зориг” ороод ус буцалгагчинд ус халаан бүгд үс, толгойгоо угаалаа.

Үс толгойгоо цэвэрлэсэн хүмүүс шууд эрдэм номын ажилдаа ордог юм байна. Өрөөний ах хүү Ногоон нүдэн ламыг уншиж эхлүүлж байна. Би юу дутах вэ гээд Анна Каренина уншиж эхэллээ. Ямар муухай хүнд эхэлдэг ном бэ? Номоо хурдан уншаад дуусчих вий гэж айгаад хавтаснаас нь авахуулаад бүх текстийг нэгийг ч алгасалгүй анхааралтай уншиж байгаа. Тухайлбал, хэн орчуулсан, хаана хэвлэсэн, ISBN код нь хэд юм, эхийг нь хэн бэлтгэсэн юм, уран сайхны редактор нь хэн байсан юм гээд л ... Гар утас энэ тэр гараагүй байхад 00 орохдоо хавийн шампунь тэргүүтний саван дээрх бүх текстийг хэлийг нь мэдэхгүй ч гэсэн казак мазакаар уншаад л тавьчихдаг байсан даг. Тэр нэг зан хаягдаагүй байгааг каринтинд ирээд анзаарав ш д:)

Сониноос Юнителийн таньдаг залуу руугаа ярьж байгаа Юнивишнээ асааж авлаа. Ингээд манай өрөөнийхөн зурагттай боллоо. Ямартай ч цаг үеийн мэдээллээ дор бүр нь аваад байх боломжтой болсон. Мэдээгээр бидний тухай гарч байна лээ. Мань хэдийг зурагтаар ярьж байна гээд бас хөөрмөр аядаад байгаа юм аа. Энд даанч Мобиком, Юнителийн сүлжээ маш муу юм. 3G, 4G байхгүй Edge гараад дуудлага л хийж чадаж байна. Үе үе аль дээр явуулсан мессенжер, телеграм, вайберийн мессеж ирээд, зураг явахгүй, сошиал медиа орж болохгүй, имэйлээ ч шалгаж болохгүй юм. Уг нь интернэт байвал ажлыг ёстой умалзуулмаар байна. Гэснээс Юнителийн Гэр интернэт ирснээс хойш өдрийн тэмдэглэлүүд маань постоор орж эхэлсэн байгаа. Тиймээс энэ постын бичлэгүүд 3 хоногийн хоцрогдолтой яваад байгаа шүү. Яаж нөхдөг юм билээ? Нэг өдөрт хоёрыг оруулдаг юм уу хаашаа юм. Уншигч та бүхэн саналаа хэлээрэй, ооё 

Чимээгүй орчинд ганцаараа байх үед үе үе галзуу санаа толгойд орох л юм. Юнителийнхэн гар утасны сүлжээ манайх байгаа нь л энэ гэдэг хариу өгсөн бол Мобиком руу холбогдоход техникийн албандаа хэлье, судалж үзээд таныг дата сүлжээтэй болгох шийдлийг судлая гэдэг хариу өглөө. Сайхан мэдээ дуулгаасай гээд залбираад сууж байна. Тог тасраад гэрийнхэнтэйгээ танилцлаа, аятайхан хүмүүс байдаг юм байна гэдэг шиг каринтинд байхдаа ойр хавийн хүмүүстэйгээ ярилцаад суусан эхнээсээ хамаатнууд болоод наадаг байна ш д. Монгол “балай” жижигхэн шүү. Ээжийн талтай холбоотой, ээжийн минь нутаг болох Хөвсгөл аймгаас гаралтай нэг хамаатнаа каринтинд баривчлан олж авлаа. Өрөөний хүмүүстэйгээ бизнес мизнес, хувьсгал мувьсгал гэх мэт жаахан глобал, том том юм ярьж байхгүй бол энэ янзаараа бол 2 долоо хоногийн дараа хавийн хүмүүстэй хамаатан, садан болоод дуусах юм шиг байна. "Валай" юм ккк.

Өрөө хүйтэн хэвээрээ. Настай хөгшин, жаахан хүүхэдтэй хүмүүсийг энд бол байлгахын аргагүй юм. Шууд зутраад, өвчин, ханиуд хуухнаа тусна. Гэрээс халаагуур авч ирье гэсэн чинь оруулахгүй гэнэ ээ. Яагаад гэвэл цахилгааны хүчдэл нь хүрэхгүй, бас даахгүй гээд тас хорьсон байна. Тэр бүү хэл зөөврийн компьютер гаднаас оруулахгүй гэсэн байна. Тог иднэ гээд байгаа бололтой. Хүч нь хүрэхгүй гээд байна уу, цахилгааны зардал их гарна гээд байна уу сайн учгийг нь олсонгүй. Миний ойлгосноор энэ байрны бүх өрөөнд бүх ороогүй байгаа. Өрөө 100 хувь дүүрвэл цахилгааны асуудалтай болох юм шиг байна. Тэгэхээр яаралтай, гэнэтийн үед бас л эвгүй, эрсдэлтэй байгаа биз? МИАТ-д ажилладаг найзын яриагаар Сеүл болон бусад газруудад хэдэн мянган Монголчууд орж ирж чадахгүй гацсан байгаа гэх. Тэд цувраад ирвэл бүгд каринтинд орно. Манай багтаамж, хүчин чадал бэлэн үү гэвэл асар том асуултын тэмдэг босч ирж байна.

Гаднаас эргэлтээр идэж уух төрлийн юм юу ч оруулахгүй гэж байсан бол одооноос ундаа, ус, боов шоов оруулж болно гэж хэлүүлж байна. Манай үндэсний үйлдвэрлэгчид энэ постыг уншиж байгаа бол нэг юм бодно буй заа:) Цагаар хоол идээд, огт хөдлөхгүй, өрөөнөөс ч гарахгүй байхаар дороо жин нэмэх шинжтэй. Яг адил хоол идэж байгаа юм чинь ядаж манай өрөөний 4 хүн адил хэмжээгээр жин нэмэх байлгүй гээд өөрийгөө тайвшруулаад сууж байна даг. Гэснээ сүү ирэхээ байсан гээд сүүлийн үед хар цай өгч байгаа. Тэр нь надад лав таалагдаж байгаа. Давстай хар цай. Хар цайгаа бол би хэзээ ч жон жон гэхгүй юм билээ ккк.

Манай өрөөний ах хүү өөрийгөө бүрэн тусгаарласан хэвээр л байгаа. Хөөрхөн:) Бараг цаг тутам маскаа сольж бидэнд гайхуулна, тусдаа аяга халбагатай, саван, ферри, 00-ийн цаас, сальфеткаа бидэнтэй хуваалцана аа гэж гонж. Үе үе чемоданаасаа чамин чамин гоё юм гаргаж ирнэ. Самар, хатаасан жимс, печень гээд л. Чемоданыхаа цаад буланд ерөөсөө гар хүрээгүй байгаа. Тэнд өшөө гоё юмнууд байгаа байх аа. Аандаа гаргах биз ээ хэхэ. Өрөөний тэр нэг буландаа ороо тойруулаад чемоданаараа цагаан хэрэм шиг хана бариад амьдрах нь ээ бүр ккк. Тун нямбай гоё ах байна аа. Хувийн сахилга бат, ариун цэврийг нь үнэхээр хүндэлж байна. Гэхдээ 14 хоног яг ингэж байхыг нь харна аа, I will see you bro ккк. Таны тухай бичиж байна шүү гэсэн чинь айн, зураг хөрөг, нэр ус гаргахгүй юм байгаа биз дээ гэнэ. Гаргахгүй ээ гэсэн чинь шилнийхээ дээгүүр тэгвэл одоо тэгэхээс дээ гээд жоготой мушийсан.

Ах хүү бас бясалгал хийгээд байх шиг байгаа юм. Маргаашнаас иог хийж эхлэнэ ээ ядаж орон дээрээ. Дээр явж байсан STAY иогийн клубын Маралаа багштайгаа утсаар холбогдоод иогийн хэдэн каринтинийн пооз заалгаж авъя даа энэ чинь доо. Хүмүүс л итгэдэггүй болохоос цагийн сайханд Марал багштай агаарын иог хүртэл хийж явав шүү дээ. Өрөөндөө өрсөлдөгчтэй байх нэг бодлын сайхан юм аа кккк. Аягүй бол ах хүүтэй өрсөлдсөөр байгаад 6 pack болоод гараад ирэх вий харинтийнаас.

За маргаашийн пост хүртэл түр баяртай.

Жон жонтой үргэлжлэл нь бий...

Карантинд өнгөрүүлсэн өдрүүд: Эхний өдөр

Карантинд өнгөрүүлсэн өдрүүд: Хоёр дахь өдөр

В.Ганзориг /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оюу толгойн сонсголд дуудагдсан гэрчүүдийн 70 хувь нь сонсголд оролцжээ 19 цаг 38 мин Хөгжлийн чөдөр бол бидний мулгуу тархи 19 цаг 51 мин Д.Сүнжид: Олонход зориулаад цөөнхөө хаях нь хүний эрхийн мэдрэмжгүй үйлдэл 20 цаг 2 мин "ONE Championship" алтан бүсүүд анх удаа нэг дор дэлгэгдэнэ 20 цаг 18 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 21 цаг 25 мин “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуултуудаа зарлалаа Уржигдар 17 цаг 57 мин Хатгал–Улаанбаатарын чиглэлд том оврын автобус тогтмол явж эхэллээ Уржигдар 17 цаг 56 мин Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэлгэв Уржигдар 17 цаг 55 мин Балбын Z үеийнхний жагсаал 586 сая ам.долларын хохирол учруулжээ Уржигдар 17 цаг 54 мин “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүлж байна Уржигдар 17 цаг 38 мин “Ундраа” хүүхдийн зусланг хувьчилсан шийдвэрүүдийг хүчингүй болгох шаардлагатай гэж АТГ дүгнэв Уржигдар 17 цаг 37 мин ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн барилгад гарсан галыг бүрэн унтраав Уржигдар 17 цаг 36 мин Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс экспортлогч болгоно Уржигдар 17 цаг 34 мин Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн Уржигдар 15 цаг 19 мин Нийслэлийн нийтийн байруудад эрүүл ахуй, аюулгүй байдлын шалгалт эхэллээ Уржигдар 15 цаг 17 мин Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцээрийг дэмжлээ Уржигдар 15 цаг 04 мин Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ Уржигдар 15 цаг 02 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмжих хуулийг баталлаа Уржигдар 15 цаг 01 мин Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардууллаа Уржигдар 15 цаг 00 мин Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дууслаа Уржигдар 14 цаг 58 мин
iИх уншсан
Олон жилийн “олиг” буюу Оюу толгойг тойрсон хоёр лиценз Татварын реформоо мартаж, хувийн хэвшлийнхний өмнө нүглээ на... “Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Сон Хён Минийг сүрдүүлсэн хоёр этгээдэд хорих ял оноов О.Уранбаяр Токиогийн “Их дуулга”-аас хүрэл медаль хүртлээ Метроны барилга ирэх зургадугаар сард эхэлж, 2030 онд ашигла... Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Элэг, бөөр хэрэгтэй 1000 гаруй иргэн донорын дутагдлаас болж... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Сангийн яам татварын бодлогын байр сууриа илэрхийлэв
Top