x

Өмнөд Солонгос улс Умард Солонгосын утга учиргүй ааш занг цаашид тэвчихгүй гэлээ

Өнөөдөр Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн хэвлэлийн алба Умард Солонгосын удирдагч Ким Жон Уны дүү Ким Ёо Жоны гаргасан мэдэгдэлд харамсаж байгаагаа нэлээд хатуу үгээр илэрхийлжээ.

Өнөөдөр өглөө Ким Ёо Жоны гаргасан мэдэгдэлд Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүүн Жэ Инийг хурцаар шүүмжилсэн юм. Саяхан хоёр Солонгосын анхны дээд хэмжээний уулзалт болсны 20 жилийн ойг тохиолдуулан Мүүн Жэ Ин үг хэлэхдээ 2018 оны уулзалтын үеэр хийсэн тохиролцооноосоо буцахгүй байхыг Умард Солонгосын талд уриалж байв.

Харин Ким Ёо Жон түүний хэлсэн үгийг “ичгүүргүй, худал хуурамч” гэж тодорхойлоод Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийг бүдүүлгээр доромжилсон байна.

“Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг үндсэн зорилгоо ч ойлголгүйгээр бүдүүлэг үг хэллэг ашиглан дайрч доромжлох нь ямар ч утга учиргүй явдал юм. Умард Солонгосын бодлогогүй хоосон яриа, үйлдлийг бид цаашид тэвчихгүй. Энэ нь хоёр улсын удирдагчдын харилцан итгэлцэлд хортойгоор нөлөөлж байна” гэж Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн Хөх ордны мэдэгдэлд өгүүлжээ.

Сүүлийн өдрүүдэд хоёр Солонгосын харилцаа эрс муудаад байгаа. Өчигдөр Умард Солонгос өөрийн нутаг дэвсгэрт оршдог хоёр талын хамтарсан төлөөлөгчийн газрын байрыг дэлбэлсэн юм. Дараа нь Өмнөд Солонгосын тал яриа хэлэлцээ хийхээр тусгай элч илгээх санал гаргасныг Пёньяны удирдагчид хүлээж аваагүй байна.

 

Эх сурвалж: Yonhap News

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
БНХАУ-ын мэргэжилтнүүд “Фүкүшима-1” АЦС-ын усаас анх удаа дээж авлаа Өчигдөр 12 цаг 59 мин “Бага насны хүүхдийн хөгжил, боловсрол, судалгаа 2025” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Өчигдөр 12 цаг 57 мин Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт баруун бүсийн аймгуудад ажиллаж байна Өчигдөр 12 цаг 56 мин “Энэтхэгийн соёл, гар урлал” үзэсгэлэн нээлтээ хийлээ Өчигдөр 12 цаг 54 мин Б.Нарантуяа снукер бильярдын Ази тивийн аварга боллоо Өчигдөр 12 цаг 51 мин Нийгмийн халамжийн тухай хуулийг шинэчлэн боловсруулж, хаврын чуулганд өргөн мэдүүлнэ Өчигдөр 12 цаг 42 мин “Стандартын хэрэгжилт ба эрх зүйн орчин” хэлэлцүүлэг өндөрлөлөө Өчигдөр 12 цаг 40 мин УИХ ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ Өчигдөр 12 цаг 39 мин АНУ Орос-Украины дайныг зогсоох тухай тогтоолын төсөл танилцуулав Өчигдөр 12 цаг 37 мин Вьетнам улсаас ирсэн зорчигчоос улаанбурхан өвчний 3 дахь тохиолдол батлагджээ Өчигдөр 12 цаг 35 мин Хуурамч согтууруулах ундааны худалдаа нэмэгдэж байгааг анхааруулж байна Өчигдөр 12 цаг 33 мин Фэйсбүүкээр дамжуулсан залиланд 390 иргэн 455 сая төгрөгөө алджээ Уржигдар 16 цаг 44 мин Удаашралтай баригдаж буй 17 барилга байгууламжийн асуудлыг шийдвэрлэж эхэллээ Уржигдар 16 цаг 43 мин Гуравдугаар сард хилийн боомтуудын ажиллах цагийн хуваарь Уржигдар 16 цаг 42 мин Чингэлтэй дүүрэгт нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлж байна Уржигдар 16 цаг 40 мин Улаанбаатар хотын 5 дүүргийн 46 байршилд халиа тошин үүсээд байна Уржигдар 16 цаг 39 мин Нийслэлийн хэмжээд 446 хүнсний дэлгүүр нөөцийн мах худалдаалж байна. Уржигдар 16 цаг 38 мин Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ Уржигдар 16 цаг 37 мин Улс хоорондын шуудан илгээмж, карго үйлчилгээг ашигласан хар тамхины хууль бус наймаатай тэмцэх асуудлаар уулзалт зохион байгуулав Уржигдар 16 цаг 36 мин “Шинэ Хархорум” хотын бүтээн байгуулалтын үндэсний хороо хуралдлаа Уржигдар 16 цаг 35 мин
iИх уншсан
Үндэсний гадуурхал, глобаль Булли Ц.Баатархүү: Хиймэл оюуныг бид үзэл суртлын зэвсэг биш, ил т... АНУ-ын засаг захиргаа томоохон хэвлэл мэдээллийн байгууллагу... Орос, АНУ-ын хэлэлцээрийг удирдах Америкийн төлөөлөгчид хэн ... Баваарын тэнгэр доор Рио Тинто, Инвескор ББСБ жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжи... Баялгийн хараал Украин дээр буусан нь энэ юм болов уу? "Урсгал" кино дэлгэцнээ: Хэн үзэх ёстой вэ? Б.Батцэцэг: Мянга гаруй зөвшөөрлийг 381 болгож цөөлсөн ч сал... "Төрийн банк" ХК 2024 оны ногдол ашгийг хуваарилахаар шийдвэ... Дэлхийн дотоод цөм 15 жилийн дараа бүрэн зогсоно гэж эрдэмтэ... Э.Болормааг УИХ-ын гишүүнээс эгүүлэн татахыг шаардав Баруун цанхийн уурхайд бульдозерийн жолооч амиа алджээ Коста-Рика АНУ-аас цагаачдыг хүлээн авч эхэллээ БНАКонгод M23 босогчдын давшилт үргэлжилж, Букаву хотыг эзлэ... БНСУ тактикийн шинэ баллистик пуужинг зэвсэглэлдээ хүлээн ав... БНХАУ-ын дарга Ши Жиньпин Жэк Ма тэргүүтэй бизнес эрхлэгчидт... Улаанбурхан өвчин гэж юу вэ? Трамп Зеленскийг “сонгуульгүй дарангуйлагч” гэж нэрлэв Фэйсбүүкээр дамжуулсан залиланд 390 иргэн 455 сая төгрөгөө а...
Top