x

Ёс зүйн ДЕЛО №1: Банк дампууртал казинодсон нь

Банк дампууртал казино тоглосон УИХ-ын дарга, Ерөнхий сайд, УИХ-ын болон Засгийн газрын гишүүдээр удирдуултлаа Монголын Төр доройтжээ. Энэ бүхэнд цэг тавихын төлөө “Ёс зүйн ДЕЛО” нээж цуврал нийтлэл бичихээр шийдсэн юм. 

Дахин сөхөх шаардлагатай гэмт хэргүүдийг УИХ-ын сонгуулийн өмнө сануулах шаардлага үүслээ. Учир нь энэ гэмт хэргийн “эзэд” өнөөдөр төрийн эрх барьж буй хамгийн өндөр албан тушаалыг хашиж, УИХ-ын сонгуульд улс төрийн томоохон намыг удирдаж оролцож байна.

Өнөөдөр МАН болон Монгол Улсын Засгийн газар одоогоос 12 жилийн өмнө буюу 2008 оны гуравдугаар сарын 18-ны өдрийн шүүхийн тогтоолоор өршөөгдсөн, Эрүүгийн хуулийн 35 дугаар зүйлийн 35.6-г журамлан мөн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3-т заасан гэмт хэрэгт холбогдсон У.Хүрэлсүхээр удирдуулж байгааг олон нийтэд сануулах нь зүйтэй.

"Хадгаламж" банкны 14.2 тэрбум төгрөгөөр казино тоглож онц их хэмжээний хохирол учруулсан хэрэгт холбогдож байсан УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг нар өнөөдөр төрийн өндөр албан тушаал хашиж байна. Харин “Хадгаламж” банкны захирал асан ганцаараа ял авсан. Уг хэрэгт холбогдсон нэр бүхий бизнесмэнүүд ч өнөөдөр хуулийн хариуцлага хүлээсэнгүй, зугтсаар, тэднийг зугтаалгасаар байгаа билээ.

Олныг үл нуршин манай улсын ХЗДХЯ-аас БНСУ-ын Хууль зүйн яам, Сөүл хотын төв прокурорын газарт эрүүгийн эрх зүй туслалцаа үзүүлэх хүсэлтийн хариуд ямар баримт ирж байсныг харцгаая. Сөүл хотын төв прокурорын газар, 2007оны тавдугаар сарын 22-ны өдөр. Ц.Чимэдцэрэнгийн тус улсад казино тоглосон болон мөнгө солиулсныг тогтоож өгөхийг хүссэн байдаг. Уг бичигт “Севен рог”-ын байнгын үйлчлүүлэгчийн хэлтсээс Ц.Чимэдцэрэнгийн орсон бүртгэлийг гаргаж өгөх боломжтой боловч мөнгө солиулсан бүртгэлийн талаар байнгын үйлчлүүлэгчийг хамгаалах болон компанийн үйл ажиллагааны нууцлалын хамгаалалт зэрэг шалтгаанаар материалыг гаргаж өгөхөд бэрхшээлтэй байгааг дурдаад холбогдох материалуудыг хавсаргасан байдаг. Үүнд “Севен рог”, “Гренд Кориэ Рэжо”, “Парадайс Йокохил” казиногийн газруудаас албан ёсны мэдээлэл авсан бөгөөд тоглосон бичлэгийг 6-10 хоног хадгалж байгаад устгадаг хэмээн мэдүүлснийг гэрчүүдийн мэдүүлгийн хамт 2007 оны 6 дугаар сарын 8-нд ирүүлжээ. 

Сөүл хотын Төв прокуророос 2007 оны 6 дугаар сарын 12-нд ирүүлсэн бичигт Ц.Чимэдцэрэнгийн хамт казинод орсон гарсан, мөнгө солиулсан байдлыг тогтоох хүсэлтийн үр дүнгийн тайланг ирүүлсэн байна. Үүнд одоо хашиж буй албан тушаалаар нь нэрлэвэл УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, АМГ-ын дарга Х.Хэрлэн нар болон Цогбадрахын Чимэдцэрэн, Гаваагийн Сүхээ, Дамбын Хишигжаргал, Гэлэгжамцын Өсөхбаяр, Цэвээнжавын Мянганбаяр, Түнжингийн Бадамжунай, Хадбаасангийн Батбаасан, Хадбаасангийн Бат-Эрдэнэ, Галбадрахын Батбаатар, Дашсамбуугийн Лувсанцэрэн, Осоржамцын Баярбилэг нарын 25 хүний материал багтжээ.

Заримаас нь дурдъя. УИХ-ын дарга Г.Занданшатар тэр үед D0000803 тоот дипломат паспорттой, эхлээд 7 824 113 вон, дахин 56 820 660 вон солиулжээ. Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх D0000317 тоот дипломат паспорттой, эхлээд 2005.07.23-нд, дараа нь 2006.08.04-нд ус казинод үйлчлүүлсэн, эхний удаад 66 847 702 ам.доллар, дахин 14 143 614 ам.доллар солиулсаныг Сөүлийн төв прокуророос ирсэн баримт нотолно. Мэдээж хамгийн их хэмжээний мөнгө солиулсан нь Ц.Чимэдцэрэн бөгөөд 2004.2.6-2007.1.23 хүртэл 35 удаа ирсэн тэмдэглэл, эхэлж солиулсан 3 488 023 485, дахин солиулсан 3 683 013 789 /HKD, JPI, USD/ тэмдэгтүүдээр хэмээн тэмдэглэгджээ. 

Чухам хэн хэн, хэрхэн амтшиж дэндүү ойр ойрхон очиж болсон, ямар хэмжээний мөнгө солиулсныг баримтаас харна биз ээ. Хамгийн харамсалтай нь тэд төрд алба хашдаг байсан цаг үе. Яагаад тэд бүгд дипломат болон албан паспорттой байна вэ?

 Жишээ нь Дамбын Хишигжаргал, Ц.Мянганбаяр, Г.Өсөхбаяр, ах дүү Хадбаасангийн Бат-Эрдэнэ, Батбаасан нар, одоо л Гадаад харилцааны дэд сайд болохоос тэр үед бол "тодроогүй улстөрч" Б.Батцэцэг нар яаж албан паспорттой болов? Тэр үеийн Б.Бат-Эрдэнэ аварга, Ц.Бат-Энх, Я.Содбаатар, Т.Бадамжунай нар яагаад дипломат паспорттой байв? Яг ийм аргаар дипломат болон албан паспортыг замбараагүй олгож байсны үр дагавар нь өнөөгийн хар тамхи зөөдөг "дипломатчид" мөн. 

Тэр үед Гадаад хэргийн сайдаар хэн ажиллаж байсныг сайтар ажаарай. Н.Туяа, Л.Эрдэнэчулуун...Эдний ихэнх нь Гадаад хэргийн дэд сайдаар Сү.Батболд, улмаар Гадаад хэргийн сайдаар Ц.Мөнх-Оргил ажилласан он жилүүдэд дипломат болон албан паспорт авсан байдаг.  Хэнд, хэзээ, ямар ангиллын паспорт өгснийх нь үр дагавар казиногоос хар тамхины тээвэрлэгч болтлоо өргөжихөд хүргэв. Энэ бүхэн өнөөдөр Д.Даваасүрэн гэдэг залууг Төрийн нарийн бичгийн даргаас чөлөөлснөөр шийдэгдэх хэрэг биш. Хорь гаруй жил үргэлжилж буй хориотой үйлдэл бүхнийг нэвтрэх боломж нь дипломат ба албан паспорт олгох эрх мэдэл, эмх замбараагүй хавтгайруулж олгосон салбарын дампууралтай холбоотойг зөвхөн энэ жишээ харуулна. 

Гэтэл энэ хугацаанд тэдний тоглох мөнгийг даадаг байсныхаа төлөө Ц.Чимэдцэрэн ганцаараа ял эдэлсэн. Бусад нь төрийн алба хашиж, “ЖДҮХС-ийн зээл”, “60 тэрбум” зэрэг Монголын нийгмийг сүйрүүлэх “тоглоомоор” эрээ цээргүй тоглосоор өнөөдрийн сонгуультай золгож байна. 

Энд нэр дурдагдсан хүмүүст эрүүгийн хариуцлага хүлээлгэх бүрэн үндэстэй. Заавал хариуцлага тооцох шаардлагатай. Тэдний өршөөж уучилж, ял хэлтрүүлснээр цэвэр ариун ёс суртахуун, шударга төрийн тухай ярих ч боломжгүй. Тиймээс энэ талаар үргэлжлүүлэн нийтлэл, нэвтрүүлэг бэлтгэн сонгогчдод хүргэх болно. Дашрамд Эрүүгийн хуулийн холбогдох заалтуудад анхаарлаа хандуулна уу! 

1.8 дугаар зүйл.Хууль үйлчлэх цаг хугацаа

1.Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно.

/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

2.Гэмт хэргийн хор уршиг хэзээ илэрснээс үл хамааран энэ хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүй төгссөн үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаагаар тооцно.

3.Гэмт үйлдэл, эс үйлдэхүй тодорхой хугацаанд үргэлжилсэн бол гэмт хэрэг үйлдэгдэж дууссан, эсхүл таслан зогсоогдсон үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаанд хамааруулна.

1.9 дүгээр зүйл.Хууль буцаан хэрэглэх

1.Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.

SOS: Тэд казино тоглосоор. Монголд ч, дэлхийн хаана ч...Бүр эх орондоо нууц казино байгуулан зугаацсаар байна.

У.Оргилмаа /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • ЗОЧИН (103.26.195.108)
    МАН,ХҮРЭЛСҮХ,ТӨР ЗАСАГТ БҮГСЭН МАН-ЫН ХУЛГАЙЧ, ЛУЙВАРЧИД, АВИЛГАЧ НАРТ: "МУУ МУУХАЙ,АДГИЙН ХҮМҮҮС ӨӨРСДИЙНХ НЬ ТОЛГОЙ ДЭЭР ГАРААД, ӨТГӨН ШИНГЭНЭЭ ХҮРТЭЛ АСГАЖ БАЙХАД ТООХГҮЙ СУУДАГ АРД ТҮМЭНД ЯРИХ ЮМ НАДАД БАЙХГҮЙ" Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Л.ТҮДЭВ, "ХҮН ТӨРӨЛХТНИЙ ТҮҮХЭН ДЭХ ХАМГИЙН АДГИЙН ЗҮЙЛ БОЛ ЭХ ОРОН,АРД ТҮМНЭЭ ТОНОН ДЭЭРЭМДЭХ ЯВДАЛ" Гүн ухаантан Г.В.ГЕГЕЛЬ,”МОНГОЛЫН ӨНӨӨГИЙН ХЯМРАЛЫН ҮНДЭС НЬ МОНГОЛ УЛС ЯДУУС,АРД ИРГЭДЭЭ ТЭЖЭЭЖ ДИЙЛЭХГҮЙД БАЙГАА ЮМ БИШ,ТӨР ЗАСГИЙГ ЭЗЭГНЭСЭН ХУЛГАЙЧ,ЛУЙВАРЧИД ИДЭЖ ЦАДАЖ ХАНАХГҮЙД БАЙГАА ЮМ” МУ-н ерөнхий сайд асан БЯМБАСҮРЭН, “ХУЛГАЙЧ,АВИЛГАЧДЫГ ШОРОНД ХИЙ,ХӨРӨНГИЙГ НЬ ХУРАА” ОХУ-ын ерөнхийлөгч В.ПУТИН, “ИХ ШУНАСАН ХҮНД ТӨРИЙН ЖОЛОО БҮҮ АТГУУЛ,УДАМ МУУТАЙ ХҮНИЙГ ТӨРД БҮҮ ОЙРТУУЛ” гэж ухаант мэргэд, өвөг дээдэс захьжээ, НЭЭРЭЭН МОНГОЛЫН АРД ТҮМЭН,СОНГОГЧИД БИД МУ-ЫН ЭДҮГЭЭГИЙН ХҮРЭЛСҮХ ГЭХ МУ-ЫН ТҮҮХЭН ДЭХЬ ХАМГИЙН АДГИЙН, ХАМГИЙН МУУ ЕС АСАН, МУ-ын №1 ХАМГИЙН ТОМ ХУЛГАЙЧ,ЛУЙВАРЧИН,АВИЛГАЧИН,КОНЦЕССЧИН,КАЗИНОЧИН,ТӨРӨӨС ТӨРСӨН ТЭРБУМТАН,ОЛИГАРХ,ХУДАЛЧ,ХУЛИГААН,ПОПРОГЧ, ШОУЧИН ТЭРГҮҮТЭЙ,МАН-ЫН МАФИЙН БҮЛЭГЛЭЛИЙН ХУЛГАЙЧ,АДГИЙН ШААРУУДЫГ ТҮҮЖ ТӨР ЗАСАГТАА СОНГОЖ,ТОЛГОЙ ДЭЭРЭЭ ЗАЛСАН БАЙХ ЮМ. ЕР-ИЙН ЭНЭ СОНГУУЛИАР ,ҮХ, ЕР-Н СОНГУУЛИЙН ХУУЛЬ ЗӨРЧИЖ, УИХ,ҮХЦ,УДШ,СЕХ,УБЕГ-т ХҮЧ ТҮРЭН ХУУЛЬ,ЛАВЛАГАА ГАРГУУЛЖ,ӨРСӨЛДӨГЧ НАРАА ЗАМААСАА ЗАЙЛУУЛСАН,ЭНЭ БҮХ ХУЛГАЙ,ЛУЙВАР,АВИЛГЫН ЗАГАЛМАЙЛСАН ЭЦЭГ,ХҮНИЙ АДАГ,ЭНЭ ХОРВООГИЙН ХОГИЙН ТАНТАН ХҮРЭЛСҮХ ГЭХ ХУЛГАЙЧ, МАН-ЫН ДАРАНГУЙЛЛААС ЭГНЭГТ САЛЖ,ЭРХ ЗҮЙТ ТӨР, ХУУЛИЙН ЗАСАГЛАЛ ТОГТООЖ,МОНГОЛЫН АРД ТҮМЭН СҮҮМХИЙ Ч БОЛОВ ХОНГИЛЫН ГЭРЭЛ ХАРАХ АЛТАН БОЛОМЖ ИРЛЭЭ,АРД ТҮМЭН МЭДТҮГЭЙ, ТЭМЦДЭГГҮЙ АРД ТҮМЭНТЭЙ УЛС ГҮРЭН МӨХДӨГИЙГ САНАГТУН !!!!!!
    2021 оны 05 сарын 10 | Хариулах
  • Зочин (73.203.115.233)
    iim l adgiin shaar odoo yeek bolno geel yavaad baina da
    2021 оны 05 сарын 06 | Хариулах
  • Иргэн (202.126.89.217)
    Бид иймэрхүү хүмүүсийг сонгочихоод ямар сайн сайхан зүйл хийнэ гээд хүлээн сууна вэ?
    2020 оны 05 сарын 15 | Хариулах
  • DR. ADITYA (105.112.99.55)
    Та бөөрийг эзэмшихэд тусалдаг уу? Хөдөлмөрийн хөлсөөр зорчих, хөл нийлүүлэн явахад анхаарлаа хандуулах явдал юм уу? Эцэст нь бидэнтэй дахин уулзах аялалд оролцохыг санал болгож байна. Эмнэлгийн тусламж үйлчилгээнд бүрэн хамрагдах боломжтой. DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $ 780,000 ам. Хөдөлмөрийн хөлсөөр зорчих, хөл нийлүүлэн явахад анхаарлаа хандуулах явдал юм уу? Эцэст нь бидэнтэй харилцаа холбоо тогтоох арга хэмжээний талаархи DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд үнэ цэнэтэй зүйл болохгүй. Мэргэжлийн эмчилгээ хийлгэх эмнэлгийн тусламжийн дутагдал, 91424323800802. เว็บไซต์: www.drpradhanurologist.com
    2020 оны 05 сарын 14 | Хариулах
    • H
      2020 оны 05 сарын 14
iШинэ мэдээ
Оюу толгойн сонсголд дуудагдсан гэрчүүдийн 70 хувь нь сонсголд оролцжээ 19 цаг 44 мин Хөгжлийн чөдөр бол бидний мулгуу тархи 19 цаг 57 мин Д.Сүнжид: Олонход зориулаад цөөнхөө хаях нь хүний эрхийн мэдрэмжгүй үйлдэл 20 цаг 8 мин "ONE Championship" алтан бүсүүд анх удаа нэг дор дэлгэгдэнэ 20 цаг 24 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 21 цаг 31 мин “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуултуудаа зарлалаа Уржигдар 17 цаг 57 мин Хатгал–Улаанбаатарын чиглэлд том оврын автобус тогтмол явж эхэллээ Уржигдар 17 цаг 56 мин Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэлгэв Уржигдар 17 цаг 55 мин Балбын Z үеийнхний жагсаал 586 сая ам.долларын хохирол учруулжээ Уржигдар 17 цаг 54 мин “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүлж байна Уржигдар 17 цаг 38 мин “Ундраа” хүүхдийн зусланг хувьчилсан шийдвэрүүдийг хүчингүй болгох шаардлагатай гэж АТГ дүгнэв Уржигдар 17 цаг 37 мин ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн барилгад гарсан галыг бүрэн унтраав Уржигдар 17 цаг 36 мин Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс экспортлогч болгоно Уржигдар 17 цаг 34 мин Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн Уржигдар 15 цаг 19 мин Нийслэлийн нийтийн байруудад эрүүл ахуй, аюулгүй байдлын шалгалт эхэллээ Уржигдар 15 цаг 17 мин Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцээрийг дэмжлээ Уржигдар 15 цаг 04 мин Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ Уржигдар 15 цаг 02 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмжих хуулийг баталлаа Уржигдар 15 цаг 01 мин Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардууллаа Уржигдар 15 цаг 00 мин Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дууслаа Уржигдар 14 цаг 58 мин
iИх уншсан
Олон жилийн “олиг” буюу Оюу толгойг тойрсон хоёр лиценз Татварын реформоо мартаж, хувийн хэвшлийнхний өмнө нүглээ на... “Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Сон Хён Минийг сүрдүүлсэн хоёр этгээдэд хорих ял оноов О.Уранбаяр Токиогийн “Их дуулга”-аас хүрэл медаль хүртлээ Метроны барилга ирэх зургадугаар сард эхэлж, 2030 онд ашигла... Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Элэг, бөөр хэрэгтэй 1000 гаруй иргэн донорын дутагдлаас болж... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Сангийн яам татварын бодлогын байр сууриа илэрхийлэв
Top