Уэльсийн эрхэмсэг ханхүү Харри болон хатагтай Меган Мэркл нарын хурим өчигдөр Улаанбаатарын цагаар 18:00 цагт Уиндсорын шилтгээний Гэгээн Жоржийн сүмд эхэлсэн билээ. Шинэхэн гэрлэсэн хос хунтайж Харри, хатагтай Меган Маркл нарын хуримын ёслолыг онцлох зургаас хүргэж байна.
Үзэсгэлэнт сүйт бүсгүйн хуримын даашинзыг Францын алдарт Givenchy брэндийн дизайнер Клэйр Вэйт Келлер урлажээ. Мөн Меган Маркл 5 метрийн урттай гивлүүр зүүсэн бөгөөд сонирхолтой нь даашинз урлаачид энэхүү гивлүүрийг хийх үедээ 30 минут тутамд гараа угааж байсан аж. Харин толгойдоо зүүсэн титэм нь 1932 онд хийгдсэн хатан хаан Мэригийн титэм юм байна.
Эх сурвалж: BBC
Сэтгэгдэл (1)