Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зууны манлай “Тунгалаг тамир” романы зохиосон Төрийн шагналт зохиолч, соён гэгээрүүлэгч Ч.Лодойдамба болон түүний гэргий, Монгол Улсын ардын жүжигчин Ч.Долгорсүрэн нарын “Гэрэлт хайрын хөшөө”-г босгожээ.
Гэрэлт хөшөөг “Тунгалаг Тамир” романы үнэнч уншигч Өвөр монгол ахан дүүсийн хандиваар бүтээжээ. Хөшөөний нээлтийн ёслолд “Тунгалаг тамир” кинонд Эрдэнэ, Дулмаа нарын дүрийг мөнхөлсөн МУГЖ Ш.Дэлгэржаргал, МУГЖ Н.Баатар нар оролцсон байна.