x

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Х.Жекейтэй уулзсаны нууц тайлагдлаа

Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2019 оны аравдугаар сарын 11-12-нд Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхий сайд А.У.Мамины урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийсэн.Түүнийг айлчлалаасаа ирж амжаагүй байтал Хотын дарга С.Амарсайханы хамт УИХ-ын гишүүн асан, Бригадын генерал цолоо хураалгасан Х.Жекей нартай хамт авахуулсан зураг нь сошиалаар тархсан нь анхаарал татав. Харин эх сурвалжуудаас тодруулсны эцэст манай Ерөнхий сайд Х.Жекейтэй “Риксос Президент Астана” зочид буудалд уулзсан нь үнэн болж таарсан. Харин яах гэж? Ёслолын алба, Протоколын албанд тэмдэглүүлсэн үү? Ерөнхий сайдын хөтөлбөрөөс гадуур хийсэн уулзалт ч Протоколын албанд бүртгэгдэж, ярьсан яриа архивт тэмдэглэгдэж, ҮАБЗ-өөр хянагдах ёстой гэдэг асуудлыг хөндөж нийтлэл бичсэн ч ҮАБЗ ч, ер хэн ч тоогоогүй өнгөрөөв. 

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн “вакум” нөхцөлд уулзсан Х.Жекей бол УИХ-ын гишүүнээр хоёр удаа сонгогдохдоо Хууль зүйн байнгын хорооны дарга, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүнээр тус тус ажиллаж байсан. Хил хамгаалах ерөнхий газрын дэд даргаар ажиллаж байсан. Дээрх албан тушаалуудаа ашиглан хуурамч бичиг баримт бүрдүүлж казах иргэдийг хил хамгаалах байгууллагад ажилд оруулах, цол олгох, тэтгэвэр тогтоолгох зэрэгт нөлөөлсөн байж болзошгүй, мөн Баян-Өлгийн отрядын нэгэн хурандаатай хамтарч 130 буу зарсан, улсын нууц болон хилийн цэргийн нууц баримт материалуудтай албаны шугамаар танилцсанаа ашиглан хууль бус үйлдэл хийсэн байж болзошгүй гэсэн хэргүүдээр шалгаж эхэлж байхад 2013 оны зургадугаар сард хилээр гараад буцаж ирээгүй. Тухайн үед түүнийг “Казахстаны иргэн болж тус улсын тагнуулын албанд өндөр албан тушаал хаших улсад суурьшсан” хэмээн хэвлэлүүд бичиж байв. Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9.1, Цэргийн албаны тухай хуулийн 28.2 болон өөрийн гаргасан зарлигтаа үндэслэн дээд офицерийн Бригадын генерал цолыг нь хураасан билээ. 

Энэ хүнтэй яах гэж Ерөнхий сайд уулзав? Яагаад энэ уулзалтаас нэг сар ч хүрэхгүй хугацааны дараа Х.Жекейгийн хамаатан садан, ах дүүсийг Баян-Өлгий аймгийн 0165 дугаар ангид ажилд оруулахаас эхлээд хууль бус үйлдлүүдийг нь гардан гүйцэтгэгч байсан хилийн цэргийн хурандаа Жамъянгийн Дамдинбазар Монголын үндэсний фронтод нэгдсэн тухай мэдээллийн сайтуудад нийтлэгдсэн фото зургийг /арын эгнээн дэх цэргийн хувцастай нь/ хараад дахиад гайхлаа. Тэрбээр 2008-2012 онд Баян-Өлгий аймаг дахь хилийн цэргийн 0165 дугаар ангийн даргаар ажиллаж байсан. Харин Х.Жекей 2005-2008 онд ХХЕГ-ын дэд даргаар ажилласан. 

Ерөнхий сайд энэхүү фронтын асуудлаар Х.Жекейтэй яриагүй гэдгээ өөрөө л нотлох ёстой. Нотлохгүй бол хаана ч тэмдэглэгдээгүй энэ уулзалтын үеэр яагаад яриагүй байх билээ гэх хардах эрхийг хэн ч, яаж ч хорих аргагүй.

Монголын Үндэсний фронт хөдөлгөөнийхөн энэ сарын 7-нд “Эх орон дуудаж байна” жагсаал зохион байгуулахаар товлосон ч НЗДТГ-аас ирүүлсэн бичгийн дагуу, тодруулбал ЗГХЭГ-ын Ё/05 албан бичигт дурдсанчлан энэ сарын 8-нд болгож хойшлуулсан. Үүний өмнөх өдөр буюу 2019 оны арванэгдүгээр сарын 6-нд Монгол Улсын төрийн соёрхолт, инженер Н.Нацагням “Их бухимдалтай байна. 30 жил уул уурхайг хууль бусаар ухаж, төнхсөн улстөрчид У.Хүрэлсүх сайдыг огцруулах гэнэ. У.Хүрэлсүх сайд сүүлийн жилүүдэд тэр улстөрчидтэй тэмцэж байгаа. Хэрэв тэд У.Хүрэлсүхийг огцруулна гэвэл би уул уурхайтай хутгалдсан 15 гишүүний эрүүг нь хуга цохиж, хавиргыг нь хугална” хэмээн бичлэг хийлгэж олон нийтэд тараалаа.

Энэ бүхэн Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй холбоогүй бол яагаад түүнийг огцруулах туухай ярьсан 15 гишүүн гэгчийг зөвхөн шүүмжилснийх нь төлөө хавирга хугалах, эрүү хугалах тухай харгислалд уриалсан, сүрдүүлсэн яриагаар олон нийтийг цочирдуулах болов. Улс орны тулгамдсан асуудал, төр засгийн алдаа дутагдлыг яагаад Гүйцэтгэх засаглалын тэргүүнд хамааралгүй мэтээр шүүмжлэх болов гэдэг нь сэжиг бүхий болж ирлээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн уулзсан Х.Жекейгийн “цэрэг” Жамъянгийн Дамдинбазар гэж хэн бэ? Түүнчлэн Ж.Дамдинбазарын төрсөн дүү Жамъянгийн Дагва нь хятадын иргэдтэй нэлээд холбоотой, хууль бус бараа хил давуулж худалдаж байсан тухай хэвлэлд мэдээлэгдэж байжээ. 

Монголын Үндэсний фронтын тэргүүн, хошууч генерал Б.Баярмагнай Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй ямар холбоотой вэ? Хошигнож хэлэхэд хурандаа У.Хүрэлсүх 87 удаа суниасан бичлэгээ фэйсбүүкт нийтэлж байсан бол хошууч генерал Б.Баярмагнай 100 удаа суниасан бичлэгээ фэйсбүүкт тавьснаараа л төстэй болов уу. 

Харин Ерөнхийлөгч Х.Баттулгатай уулзаж байгаагүй, танихгүй гэж хэлсэн нь бол Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын алдаа байх. Энэ алдааг санаатай, санаандгүй ямар тохиолдлоор хэлснийг бүү мэд. Хошууч генерал Б.Баярмагнай энэ оны нэгдүгээр сарын 21-нд хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Ерөнхийлөгч генералуудтай уулзсан тухай, тэр уулзалт хоёр хэсгээс бүрдсэн. Эхний нээлттэй хэсэгт би огт юм хэлээгүй. Харин хаалттай хэсэг буюу камергүй хэсэгт нь Ерөнхийлөгчид хандаж хатуухан үг хэлсэн. Угаасаа хэлье ч гэж бодож очсон. Бүтээн байгуулалтад цэргүүдийг оролцуулахыг дэмжиж байгаагаа хэлсэн. Төрийн гурван өндөрлөг нэг ойлголттойгоор бүтээн байгуулалтыг эхлүүлэх хэрэгтэй. Өнөөдрийн байдлаар гурвуулаа гурван тийшээ харж суучхаад гурван өөр зүйл ярьж байна. Тиймээс ‘Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр энэ асуудлаа сайн ярилц. Шаардлагатай гэвэл биднийг байлцуулаач” гэж хүссэн. Мөн үндэсний аюулгүй байдал, цэргийн байгууллагын статустай холбоотой санал хэлсэн” гэж ярьсан байдаг. Энэ тухайд худлаа ярих шаардлага Б.Баярмагнай генералд юу байх билээ. 

Эх оронч гэхээсээ хэтийдсэн үндэсэрхэг үзэл, цэргийн дарангуйлал, энэ бүхэнд хүч нэмэх сайн дурын гэх цэргийнхний, мөрдэстнүүдийн ТББ, тэдгээрийн үл ойлгогдох цугларалтууд анхаарал татах боллоо. Үүнтэй зэрэгцэн Ерөнхий сайдыг огцруулах тухай ярьсан, шүүмжилсэн хүний хавирга, эрүү хугалж гэмтээнэ гэж ярих эрдэмтэн Н.Нацагням, эрүүгийн гэмт хэрэгтэн Хон Хэрээдийн Энхбат нар элдэв бичлэг ярьж олон нийтийн сэтгэл санааг үймүүлж цочирдуулж байгаа нь ёс бус төдийгүй сэжиг хардлага төрүүлсээр байна. 

Ийм эгзэгтэй цаг үед Ерөнхий сайд, МАН-ын дарга, хурандаа У.Хүрэлсүх албан ёсны айлчлалын далимаар хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байх үедээ зугтан одсон, бригадын генерал цолоо хураалгасан, чамлахааргүй нууц мэдээллийг авч албан үүрэг хариуцаж байсан УИХ-ын гишүүн асан Х.Жекейтэй протоколоос гадуур уулзсан. Энэ уулзалтаас хойш сар ч болоогүй байхад Х.Жекейгийн “гар, хөл” Ж.Дамдинбазар Үндэсний фронтод нэгдэж УИХ-ыг тараах тухай ярьж бослогод уриалж яваа нь ноцтой хэрэг биш гэж үү!

У.Оргилмаа /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
"Элсэн манхны баяр-2025" энэ сарын 15-17-нд болно 15 цаг 35 мин Бразилд газрын тос, байгалийн хийн том орд илрүүлжээ 16 цаг 2 мин Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийг байнгын ажиллагаатай болгоно 16 цаг 9 мин Хүүхдүүд усанд осолдож, амиа алдах тохиолдол бүртгэгдсээр байна 16 цаг 16 мин Баялгийн сан, хөрөнгө оруулалтын чиглэлээр Оман улстай хамтран ажиллана 16 цаг 21 мин Д.Гандулам: Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт оруулах хэрэгцээ, шаардлага хэдийнэ үүссэн 16 цаг 30 мин Трампын татвараас болж Франц дарсны экспортлогчид €1 тэрбумаар хохирно 16 цаг 49 мин Novo Nordisk Европын хамгийн үнэтэй топ-10 компанийн жагсаалтаас хасагдав 16 цаг 50 мин Шумбагч онгоцуудын хөдөлгөөний талаар Трампын тайлбар зах зээлд хэрхэн нөлөөлөв? 16 цаг 59 мин Хуван  тасалгааг нуусан байж магадгүй нуувчийг Польшид олжээ 17 цаг 6 мин Хэлж ирдэггүй хийсэж ирдэг жаргал 17 цаг 22 мин Г.Занданшатар: Эдийн засгийн хөгжлийн зөвлөлөөс дэвшүүлсэн асуудал яриа төдий үлдэх биш, бодлого болж гарах учиртай 17 цаг 31 мин Агаар бохирдуулагч эх үүсвэрүүдэд хяналт шалгалт хийж байна 17 цаг 38 мин Д.Трампын сүрдүүлгийг Энэтхэг улс эсэргүүцэв 17 цаг 41 мин АТГ: Нийтийн албанд томилогдох 338 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав 17 цаг 47 мин Г.Лувсанжамц: Төрийн хамгийн гол үүрэг бол тодорхой байдал 17 цаг 52 мин Төрийн байгууллагын тогтолцоо, гүйцэтгэлийн үнэлгээг шинэ шатанд гаргана 17 цаг 59 мин Аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарт Монгол, Австралийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ 18 цаг 4 мин Японд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлнэ 18 цаг 10 мин Шархад дэд төвийн 110 айлын орон сууцны барилга угсралтын ажил дууслаа 19 цаг 8 мин
iИх уншсан
Г.Занданшатарын Засгийн газар задаргааны машин шиг болчихлоо... Хуван  тасалгааг нуусан байж магадгүй нуувчийг Польшид олжээ... Крашенинников галт уул 500 жилийн дараа анх удаа дэлбэрчээ Хятад, Оросын цэргийнхэн Япон тэнгист сургуулилалт хийж байн... Хэлж ирдэггүй хийсэж ирдэг жаргал Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв Этиопт нэг өдөрт 700 сая мод тарьжээ ЗАЛБИРАЛ Шумбагч онгоцуудын хөдөлгөөний талаар Трампын тайлбар зах зэ... Г.Лувсанжамц: Төрийн хамгийн гол үүрэг бол тодорхой байдал Цаг агаараас шалтгаалсан болзошгүй эрсдэлээс урьдчилан сэрги... Д.Трампын сүрдүүлгийг Энэтхэг улс эсэргүүцэв "Элсэн манхны баяр-2025" энэ сарын 15-17-нд болно Б.Энхжаргал ДАШТ-ий халз буудлагын төрөлд алтан медаль хүртэ... “Тур де Франс” уралдаанд П.Ферран-Прево түрүүллээ Эрээнхот боомтын ажиллах цагийг 4 цагаар сунгажээ “Баянхошуу орон сууцжуулалт” төслийн эхний шатны 462 айлын о... ОПЕК+ олборлолтоо дахин нэмэгдүүлэхээр тохиролцжээ ЭТТ: Өнгөрөгч сард 2.6 сая тонн нүүрс арилжаалжээ Бразилд газрын тос, байгалийн хийн том орд илрүүлжээ
Top