x

Хүүхдүүддээ үлгэр ярьж өгдөг сайхан уламжлалыг сэргээмээр байна

Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль батлагдаад хоёр жил гаруйн нүүр үзээд буй. Хуулийн хэрэгжилт ямар түвшинд байгаа мөн хүүхэд, залуучуудад тулгамдаж байгаа асуудал болон тус газраас өрнүүлж буй аянуудын талаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Сэлэнгэтэй ярилцлаа.

-Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилт ямар түвшинд явж байна вэ?

-Манай улс 2016 оноос залуучуудын асуудалд онцгой анхаарч томоохон шийдвэр гаргасаар ирсэн. Түүний нэг нь энэ чиглэлийн асуудал хариуцсан агентлагийн бүтэцтэй болж улмаар Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн.

Ийм хуультай болсноор 21 аймаг, есөн дүүрэг, гурван суманд Залуучуудын хөгжлийн төвтэй болсон. Түүнчлэн 15-17 хүний бүрэлдэхүүнтэй салбар зөвлөл орон нутгуудад байгуулснаар хүүхэд, залуус өөрсдийн санал бодол, тулгамдаж буй асуудлаа тус төвд илэрхийлдэг болсон. Залуучуудын хөгжлийн төв долоон чиглэлээр ажиллаж байгаа.

Тодруулбал, зорилтот бүлгийн залууст амьдрах ухааны сургалт өрнүүлэх, хорих ангиас суллагдаж буй болон асрамж, халамжийн төвөөс гарч байгаа өсвөрийн залуучуудыг нийгэмшүүлэх тал дээр ажиллаж байна. Улсын хэмжээнд залуучуудын асуудал хариуцсан 106 орчим мэргэжилтэн бий.

Мөн залуучуудын асуудалтай холбоотой 13 дүрэм, журам боловсруулж байна. Энэ хүрээнд олон улсын индекст нөлөөлөхүйц томоохон ажил болох салбарын тулгамдаж буй асуудалд үндэслэн 121 статистик үзүүлэлт гаргахаар ажиллаж байгаа.

-Хүүхэд залуучуудын өмнө тулгамдаж буй асуудлын талаар тодруулбал?

-Манай улсын хүүхэд, залуучуудын өмнө тулгамдаж буй маш олон асуудал бий. Тухайлбал, их, дээд сургуульд дөрвөн жил сураад төгсөж буй оюутнууд ажилд орох гэхээр гологддог. Үүний шалтгаан нь ажлын туршлага байхгүй, ур чадвар болон боловсролын түвшин дутмаг явдал юм. Сургуулиа төгсөж буй оюутнууд дөрвөн жил их, дээд сургуульд сурсан бол аливаа нэг гадаад хэлээр чөлөөтэй ярьдаг, тухайн салбар дахь мэдээ, мэдээллийг төвөггүй боловсруулдаг байх ёстой.

Тэгж чадахгүй байна гэдэг чадваргүй боловсон хүчин бэлтгэж байна гэсэн үг. Оюутнууд сургуулиа төгсөөд 2.6-2.9 жил ажил эрхэлдэггүй гэсэн судалгаа бий. Зарим нь мэргэжлээсээ огт өөр ажил хийх явдал маш их. Үүнийг боловсролын бодлогод зайлшгүй авч үзэх хэрэгтэй. Мөн тэд өглөөний цай уулгүй хичээлдээ яваад үд, орой болоон хойно хийжүүлсэн ундаа уух, хэт орой хоол идэх зэргээр буруу хооллодог.

Манай улс хорт хавдраар дэлхийд эхний хэдэн байрт жагсахад ойрхон байна. Энэ буруу хооллолттой холбоотой. Мөн охидын жирэмслэлт, хорих анги болон халамжийн газрын хүүхдүүдийн эрхийн асуудал зэрэг анхаарах ёстой олон зүйл бий.

-Залуучуудын хөгжлийн сарын аяны хүрээнд “10 ажил 10 санаачилга” аян өрнүүлсэн. Энэ хүрээнд ямар ажил хийв?

-Залуучуудын санал бодол, эрэлт хэрэгцээнд үндэслэн тэдэнд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхийн тулд зохион байгуулсан “10 ажил 10 санаачилга” ажлын хүрээнд “Халамжтай аав”, “Залууст ээлтэй үйлчилгээ”, “Үлгэрч аав ээж” зэрэг аян өрнүүллээ. Манай улс үйлчилгээний байгууллагын соёл, боловсролоороо дэлхийн жишиг улс орнуудаас 20-30 жилээр хоцорч байна гэхэд хилсдэхгүй.

Хэн ч бай өөрсдийн хэрэгцээг хангахаар талх авсныхаа төлөө загнуулахыг хүсэхгүй шүү дээ. Иймд “Залууст ээлтэй үйлчилгээ” аяныг өрнүүлсэн. Цаашид энэ аяныг үргэлжлүүлэх хэрэгцээ нийгэмд байсаар байна. Энэ хүрээнд жижиглэн үйлчилгээ эрхлэгчдийн стандартад заасан угтах, үдэх үйлчилгээг үйлчилгээний байгууллагууд биелүүлж чадахгүй бол үйл ажиллагаа явуулах эрхийг түдгэлзүүлэх тухай сануулга өгдөг болъё гэж уриалж байгаа.

Мөн залуу гэр бүл өглөөнөөс орой болтол ажил гэж явсаар хүүхдэдээ зарцуулах цаг нь хомс байдаг. Хундага тулгадаг олон өдрүүдээс илүү хүүхэдтэйгээ хамт байх цаг хамгийн чухал. Тийм учраас “Үлгэрч аав ээж” аянг наймдугаар сарын 25-наас эхлэн өрнүүлсэн.

-“Үлгэрч аав ээж” аян сонирхол татлаа. Ямар учиртай аян бэ?

-Хүүхэд, залуус үндэсний өв уламжлалаа өвлөгч, хамгаалагч, өвлүүлэгч байх үүрэгтэй. Харин үүргээ биелүүлэхийн тулд тэд хэрхэх вэ гэдэг нь залуучуудын өмнө тулгамдаж буй асуудал. Ялангуяа залуу гэр бүл хүүхдээ яаж хүмүүжүүлж байгаад анхаарах ёстой. Зарим гэр бүлийг харахад хүүхдээ орой унтуулахдаа гар утас үзүүлдэг. Өөрсдөө ч удаан хугацаагаар цахим орчинд байдаг.

Дээрээс нь хүүхдээ саатуулах үүднээс уурлаж, уйлахад нь гар утасны тоглоом тоглуулдаг. Энэ нь хүүхдийн сонсгол, хараа, мэдрэл зэрэг олон эрхтэн систем болон хүмүүжилд муугаар нөлөөлж байдаг. Тийм учраас “Үлгэрч аав ээж” аянаар орой унтахаасаа өмнө хүүхдэдээ үлгэр ярьж өгдөг байсан уламжлалыг сэргээн айл өрх бүр хэрэгжүүлдэг байхыг хүсэж байгаа. Үлгэр таны хүүхдийг таны өмнөөс хүмүүжүүлнэ гэж болно.

Эцэг эхчүүд хүүхдээ ном уншаасай гэж их ярьдаг. Тэдэнд үлгэр ярьж өгөх тусам ном унших сэдэл сууна. “Цуутын цагаагч гүү”-гээр дамжуулж амьтныг хайрлах, “Өвгөн арслан хоёр” үлгэрээс араатны хаан арсланг ялан дийлсэн арга ухааныг хүүхдүүд ой тойндоо тогтооно. Энэ мэт үлгэрээр дамжуулж хүүхэд өөрийнхөө оюун ухаанд алга байгаа төсөөллийг олж авдаг.

Нэг үгээр сэтгэлгээ нь хөгждөг. Иймд эцэг эхчүүдийг хүүхдэдээ цаг гаргадаг, өдөр бүр үлгэр ярьж өгдөг байгаасай, мөн хэвлэл мэдээллийн байгууллагуудыг орой бүр хүүхдэд зориулсан үлгэр ярьж өгдөг контент гаргаасай гэж хүсэж, уриалж байгаа.

-Одоо үеийн хүүхэд, залуус өв, уламжлалаа хэр мэддэг, дээдэлдэг юм бол?

-Хүүхэд, залууст өв, уламжлалын боловсрол олгох асуудал үнэхээр чухал байгаа. Саяхан язгуур урлагийн утга учир, мөн чанарын тухай ойлголт өгөхөөр ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад уртын дуу, хөөмэй сонсгоход 13-16 настай хүүхдүүд дээр үеийн дуу гэж хүлээж авсан.

Энэ нь үр хойчдоо ёс заншлаа өвлүүлж чадахгүй байгаагийн шинж. Монгол улс, Монгол хүн гэж хэлэгдэх үнэт зүйл бол өв соёл, уламжлал. Тийм учраас энэ асуудлыг чухалд тооцож, анхаарч ажиллах ёстой гэж үзэж байгаа.

-“Үлгэрч аав ээж” аян хэднийг хүртэл үргэлжлэх вэ?

-Энэ аянг өнгөрсөн наймдугаар сарын 25-наас эхлэн туршилтаар өрнүүлсэн. Үүнд 21 аймаг, есөн дүүргийн нийт 5,700 гаруй өрх хамрагдсан. Дийлэнх эцэг эх бидэнд “Миний хүүхэд ном сайн уншиж байгаа. Өөрөө намайг ном уншаад өг гэдэг болсон.

Манай гэр бүлийн өдөр бүрийн хэвшил болсон шүү” гэх зэрэг сэтгэгдлээ илэрхийлсэн. Энэ мэт эерэг үр дүн гарсан учраас цаашид хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн шийдэлд хүрсэн юм. Иймд “Үлгэрч аав ээж” уриалга, аяныг ирэх сарын 1-нээс эхлэн албан ёсоор тогтмол хэрэгжүүлнэ. Улсын хэмжээнд буй 800 гаруй өрх энэ аянг өдөр бүрийн хэвшил болгоосой гэж хүсэж байна.

"Үндэсний шуудан" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оюу толгойн сонсголд дуудагдсан гэрчүүдийн 70 хувь нь сонсголд оролцжээ 19 цаг 51 мин Хөгжлийн чөдөр бол бидний мулгуу тархи 20 цаг 4 мин Д.Сүнжид: Олонход зориулаад цөөнхөө хаях нь хүний эрхийн мэдрэмжгүй үйлдэл 20 цаг 16 мин "ONE Championship" алтан бүсүүд анх удаа нэг дор дэлгэгдэнэ 20 цаг 32 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 21 цаг 39 мин “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуултуудаа зарлалаа Уржигдар 17 цаг 57 мин Хатгал–Улаанбаатарын чиглэлд том оврын автобус тогтмол явж эхэллээ Уржигдар 17 цаг 56 мин Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэлгэв Уржигдар 17 цаг 55 мин Балбын Z үеийнхний жагсаал 586 сая ам.долларын хохирол учруулжээ Уржигдар 17 цаг 54 мин “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүлж байна Уржигдар 17 цаг 38 мин “Ундраа” хүүхдийн зусланг хувьчилсан шийдвэрүүдийг хүчингүй болгох шаардлагатай гэж АТГ дүгнэв Уржигдар 17 цаг 37 мин ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн барилгад гарсан галыг бүрэн унтраав Уржигдар 17 цаг 36 мин Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс экспортлогч болгоно Уржигдар 17 цаг 34 мин Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн Уржигдар 15 цаг 19 мин Нийслэлийн нийтийн байруудад эрүүл ахуй, аюулгүй байдлын шалгалт эхэллээ Уржигдар 15 цаг 17 мин Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцээрийг дэмжлээ Уржигдар 15 цаг 04 мин Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ Уржигдар 15 цаг 02 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмжих хуулийг баталлаа Уржигдар 15 цаг 01 мин Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардууллаа Уржигдар 15 цаг 00 мин Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дууслаа Уржигдар 14 цаг 58 мин
iИх уншсан
Олон жилийн “олиг” буюу Оюу толгойг тойрсон хоёр лиценз Татварын реформоо мартаж, хувийн хэвшлийнхний өмнө нүглээ на... “Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Сон Хён Минийг сүрдүүлсэн хоёр этгээдэд хорих ял оноов О.Уранбаяр Токиогийн “Их дуулга”-аас хүрэл медаль хүртлээ Метроны барилга ирэх зургадугаар сард эхэлж, 2030 онд ашигла... Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Элэг, бөөр хэрэгтэй 1000 гаруй иргэн донорын дутагдлаас болж... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Сангийн яам татварын бодлогын байр сууриа илэрхийлэв
Top