x

Ц.Дэлгэржаргал: Бүх асуудлыг иргэдээсээ асуух нь тийм ч тохиромжтой биш

Удирдлагын академийн багш, судлаач, доктор Ц.Дэлгэржаргалтай иргэдийн оролцооны талаар ярилцлаа.

-Иргэдийн оролцоо Монголд ямар байгаа вэ. Иргэдийн оролцоог хангахын тулд юу хийх шаардлагатай байна вэ?

-Иргэдийнхээ дуу хоолойг сонсох ёстой юм байна. Хамгийн гол нь тэд юу хүсч байгааг бид мэдэх ёстой. Монгол Улсын Үндсэн хуульд иргэдийн оролцоог хангах зарчим, мөн чанарыг илэрхийлсэн зүйл заалтууд бий. Миний судалгааны ажил дээр байгаа л даа. Нийт 459 хуулийн зохицуулалт байна. Үүнээс яг иргэдийн оролцоог хэрэгжүүлэх талаар тус тусдаа хэсэгчилсэн зүйл заалтууд байгаа. Эрх зүйн орчин тодорхой хэмжээгээр бүрдсэн, иргэдийн оролцоог хангах, дуу хоолойг нь сонсох боломж бүрдсэн. Гэсэн ч иргэд маань яаж өөрсдийн дуу хоолойг төрд хүргэх талаар хангалттай мэдээлэлгүй байна. Жишээлбэл, та харьяалагдаж байгаа нутгийн удирдлагуудад өөрийн санал хүсэлтээ яаж хүргэхээ мэдэж байгаа юу?

-Иргэдийн төлөөлөгчөөрөө дамжуулж санал хүсэлтээ уламжилж болдог байх аа?

-Төлөөллөөрөө дамжуулж саналаа илэрхийлж болно. Өөрөө шууд оролцох боломжгүй. Гэхдээ ард нийтийн санал асуулгаар дамжуулж тодорхой хэмжээгээр оролцох боломжтой. Гэтэл хуулийн зүйл заалтууд маань боломж олгосон мөртлөө хэтэрхий ерөнхий, тодорхой бус байдгаас шалтгаалаад иргэд би яаж оролцох вэ гэдгээ мэддэггүй.

Иргэдийг идэвхжүүлэх үүднээс гадны болон олон улсын байгууллагуудын дэмжлэгтэйгээр маш олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлээд байгаа ч энэ бүхэн массад хүрч чадахгүй байна. Бид үүнийг нэгдсэн журмаар зохицуулах хэрэгтэй. Гадаад орнуудын туршлагыг судлах ёстой. Манайд нутагшуулж болох туршлагуудыг аваад, нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх шаардлага байна. Нэг ёсондоо төр, засгийн шийдвэр гаргахад иргэдийг оролцуулах өргөн хөдөлгөөн өрнүүлэх шаардлага байна гэдэг үүднээс судалсан юм.

-Хөдөлгөөн өрнүүлнэ гэдэг нь юу гэсэн үг вэ?

-Иргэдэд хэрэгцээ бий. Жишээ нь Хан-Уул дүүргийн Туул тосгоны асуудал байна. Иргэдэд мэдээ мэдээлэл дутагдаж байна. Иргэдэд тулгарч байгаа асуудлуудыг шийдэхийн тулд эхлээд нийтийн оролцоог хангах нэгдсэн хуультай болох хэрэгтэй байна. Иргэдээ сонсдог субьектүүд баймаар байна. Төрийн байгууллага биш юмаа гэхэд иргэний нийгмийн субьектүүд байх ёстой. Гадаад улс орнуудын жишээг авч үзвэл Солонгост өрнөсөн “Шинэ тосгон” хөдөлгөөний туршлагыг манайд авч хэрэгжүүлэх боломжтой.

Хамгийн түрүүнд иргэдэд та бүхний дуу хоолой бидэнд хэрэгтэй гэдгийг ойлгуулах учиртай. Тэднийг идэвхжүүлэх хэрэгтэй байна. Германы эрдэмтэнтэй ярилцаж байхдаа “Иргэдийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд хэрхэн идэвхжүүлэх вэ” гэж асуусан юм. Тэгэхэд Германд идэвхжүүлэх гэдэг ойлголт байхгүй. Иргэд нь угаасаа идэвхитэй байдаг юм билээ. Ард түмний сэтгэлгээний онцлог өөр байгаа юм. Гадны орнуудын туршлагыг судална гэдэг заавал өөрсөдтэйгээ адил хөгжиж байгаа улс орнуудыг харахаас гадна хөгжингүй орнуудын сайн туршлагуудыг судлах ёстой.

Германы хувьд систем нь тогтворжсон, дүрэм журам нь сайн системчлэгдсэн байдаг бол БНСУ-ын туршлага илүү ард түмнийхээ сэтгэл зүрхэнд ойрхон, сэтгэлгээг нь өөрчилсөн, иргэдийнхээ эрэлт хэрэгцээ, дуу хоолойг төр засгийн шийдвэр гаргахад нэн чухал гэдгийг ухамсарлуулах чухал гэж байгаа юм. Энэ нь өнөөдрийн монголчуудын иргэдийн оролцооны нөхцөл байдалд илүү ойр байж болно. Гэх мэтээр гадаад орнуудын туршлагыг судалсан.

Иргэдийн оролцоотой төсөв гэж ярьдаг. Уг хуулийн зүйл заалт маань зөв оновчтойгоор томьёологдсон байгаа юм. Үүнийгээ бодит амьдралд хэрхэн хэрэгжүүлэх вэ, эсвэл нэр төдий байх юм уу. Иргэдийн оролцоо чухал гээд бүгд яриад байгаа ч бүх асуудлыг иргэдээсээ асуух нь бас тийм ч тохиромжтой биш. Иргэдийн оролцоо гэдэг нэг талаас төрийн захиргааны байгууллага, нөгөө талаас иргэд эн тэнцүү оролцож байж хангагдана.

-Түгжрэлийн асуудлыг шийдэхийн тулд холбогдох байгууллагынхан санал гаргасан. Гэхдээ иргэдээс санал асуухад дэмжээгүй гэдэг шалтгаанаар удаа дараагийн төрийн бодлого бүтэлгүйтсэн. Гэтэл нийслэлчүүдийн олонхыг санал асуулгадаа оролцуулж чадсан уу, эхлээд иргэддээ хангалттай мэдээлэл хүргэж байж саналыг нь асуусан уу гэдэг эргэлзээтэй?

-Төр иргэний түншлэл хамгийн их яригдаж байна. Төр иргэдийн итгэлийг алдах нь засаглагчдын хувьд хамгийн том алдаа. Төрд итгэх иргэдийн итгэлийг эргээд олж авахын тулд ил тод, нээлттэй байх ёстой. Хуулийн зохицуулалтыг зөв зүйтэй хийдэг, нэгдсэн удирдлага хэрэгтэй байгаа юм. Иргэдээс асуусан ч төрийн бодлого дэмжигдсэнгүй гэж байна. Хуулийн нарийн зохицуулалт хийх ёстой. Хотын нийт иргэдийн хэдэн хувьд мэдээллээ хүргээд, хэдэн хувийнх нь саналыг авсан юм. Мэдээлэл хүргээд орхих нэг хэрэг. Иргэдийн оролцоо гэдэг оролцоод өнгөрөх тухай ярьж байгаа юм биш.

Иргэдийн оролцоог юу гэж ойлгох ёстой гэхээр яг тэр шийдвэр гаргахад нөлөөлөх чадавх гээд байгаа юм. Жишээ нь багийн иргэдийн нийтийн хуралд хүмүүс очиж суугаад гараад явах нь иргэдийн оролцоо биш. Харин тэр хуралд суугаад, асуудлыг хэлэлцээд, санал бодлоо хэлээд,шийдвэр гаргахад тусгуулах юм бол иргэдийн оролцоог хангаж байгаа хэрэг.

-Орчин үед цахим технологи хөгжсөн нь иргэдийг оролцоог хангахад чухал нөлөөтэй болов уу. Тухайлбал цахим засаглалын платформ бий болгоод иргэдийн хамгийн их дэмжлэг авсан бодлогыг хэрэгжүүлэх талаар ч яригддаг?

-Цахим оролцоо гэдэг өргөн ойлголт. Цахим оролцоо чухал болоод байна. Жишээ нь, бидний амьдрах хэв маяг өөрчлөгдсөн. Өглөө ажилдаа ирээд орой болтол ажиллаж байгаа нөхцөлд би өөрт ногдсон ажилдаа л анхаарна. Тэнд хуралд оролцоод явах боломжгүй. Зарим улс оронд өглөө таван цагт ажлаа эхлээд өдөр 15 цагт ажлын цаг дуусдаг.

Австралийн жишээ байна. Ийм нөхцөлд хүн үдээс хойш цагаа хувийн амьдралдаа, иргэнийхээ үүргийг гүйцэтгэхэд зарцуулах боломжтой. Гэтэл бид тус бүртээ ажлаа хийгээд явдаг. Цахим боломжийг ашиглаад санал бодлоо шийдвэр гаргагч нарт хүргэх боломж бий болж байна. Үүнийг зохицуулдаг тусдаа хуультай байх ёстой. Хэрэв тэгэхгүй бол дахиад л сөрөг тал, эрсдэлүүдийг бий болгож эхэлнэ.

Солонгост гэхэд цахим засаглал өндөр хэмжээнд хөгжсөн мөртлөө одоо ч маш болгоомжтой ханддаг. Иргэдийн мэдээллийг хамгаалах, иргэдийн саналыг үнэн зөв хүргэж байгаа гэдгийг яаж батлах юм, үүнийг яаж зохицуулах юм гэдэг асуудал яригдаад байгаа юм. Бид алхам алхмаар урагшлах ёстой. Бусад улс орон хөгжүүлж байгаа учраас бид энэ туршлагыг нь авч хэрэглэе гээд шууд хуулах боломжгүй. Ядаж л иргэний цахим үнэмлэхээ бүрэн дүүрэн ашигладаг болох учиртай.

Дараа нь цахим оролцоогоо алхам алхмаар төгөлдөршүүлэх бодлого явуулах хэрэгтэй. Урд хөршид фэйсбүүк ашиглах боломжгүй байхад фэйсбүүкээрээ иргэдийн санаа бодлыг сонсоод сууж байдаг зарим улс орны Ерөнхий сайд ч байдаг.

-Иргэдийн оролцоотой төсөв батлах тухай яригддаг. Орон нутгийн хөгжлийн санд орж ирсэн мөнгийг зарцуулахдаа иргэдээс хамгийн их дэмжлэг авсан асуудлыг санхүүжүүлдэг гэж ойлгож байгаа. Гэхдээ бодит амьдрал дээр ийм байж чадаж байгаа болов уу?

-Огт хэрэгждэггүй гэж хэлбэл өрөөсгөл болно. Би өөрөө оролцож үзсэн. Гэртээ орой байж байхад манай хорооны ажилтан орж ирээд “Бид санал аваад явж байна. Манай хороонд юу юу хийвэл зүгээр байна” гэж асуусан. Санал авч байгаа хуудсыг харахад би мэргэжлийн хүн учраас ойлгож байсан ч энгийн иргэн ойлгох хэмжээнд байгаагүй. Мэргэжлийн үг хэллэг ихтэй байх жишээтэй. Иргэдээс асуухын тулд ядаж санал асууж байгаа хуудас ч ойлгомжтой үгээр томьёологдсон байх учиртай. Тэгэхээр хэрэгжилтийнхээ чанарт илүү анхаармаар байна. Юм болгонд шүүмжлэлтэй хандаж болохгүй.

Хамгийн түрүүнд төрийн албан хаагчдын сэтгэлгээг өөрчлөх шаардлага бий. Дандаа болохгүй бүтэхгүй бэрхшээлийг эхлээд ярьдаггүй. Яригдаж байгаа асуудлын мөн чанар, үнэхээр бодит амьдралд хэрэгжих боломжтой юу. Нөгөө талаар иргэдэд ухамсарлуулах асуудал бий. Захиргаа гэдгийг социалист системийн үед захирах гэж ойлгодог байсан бол одоо захиргаа гэдэг бол байгууллагынхаа чиг үүргийг нийгэмд хэрэгжүүлэхэд нэгж хэлтэс албан хаагчид нь үйлчлэх ёстой субьект болж хувирсан. Үүнийг сайн ойлгодог байх ёстой. Сэтгэлгээгээ хамгийн түрүүнд өөрчлөх шаардлагатай байна.

-Түрүүнд иргэдээс асуух, асуухгүй юм байна гэсэн шүү дээ. Юуг иргэдээс асуух вэ, юуг асуухгүй байж болох вэ?

-Төрийн байгууллагын үндсэн чиг үүрэгтэй холбоотой асуудлыг иргэдээс асуух шаардлагагүй. Хуулинд нэгэнт заагдсан мандат байгаа учраас түүнийхээ хүрээнд ажиллах ёстой. Гэтэл асуудлыг шийдвэрлэхэд эрх ашиг нь хөндөгдөж байгаа тохиолдолд иргэдээс заавал асуух учиртай. Төсөв мөнгөний асуудлыг иргэдээс асуухад хэцүү. Орон нутгийн хөгжлийн сангийн мөнгө тодорхой хэмжээтэй байдаг учраас ямар асуудлыг түрүүлж шийдэх вэ гэдгийг иргэдээсээ асууж байгаа юм.

Харин төсвийн асуудлыг иргэдээс асуух шаардлагагүй. Төрийн бодлогынхоо хүрээнд шийдээд явах учиртай. Үүнийг хуулинд нарийн заагтай тусгахгүй бол юм болгоныг иргэдээс асуух ёстой гээд хэт туйлшрах хандлага үүсэх вий. Юм болгоныг биднээс асуух ёстой гээд иргэд бас ойлгочих вий.

Б.Янжмаа "Ардчилал таймс" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оюу толгойн сонсголд дуудагдсан гэрчүүдийн 70 хувь нь сонсголд оролцжээ 19 цаг 45 мин Хөгжлийн чөдөр бол бидний мулгуу тархи 19 цаг 58 мин Д.Сүнжид: Олонход зориулаад цөөнхөө хаях нь хүний эрхийн мэдрэмжгүй үйлдэл 20 цаг 9 мин "ONE Championship" алтан бүсүүд анх удаа нэг дор дэлгэгдэнэ 20 цаг 25 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 21 цаг 32 мин “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуултуудаа зарлалаа Уржигдар 17 цаг 57 мин Хатгал–Улаанбаатарын чиглэлд том оврын автобус тогтмол явж эхэллээ Уржигдар 17 цаг 56 мин Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэлгэв Уржигдар 17 цаг 55 мин Балбын Z үеийнхний жагсаал 586 сая ам.долларын хохирол учруулжээ Уржигдар 17 цаг 54 мин “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүлж байна Уржигдар 17 цаг 38 мин “Ундраа” хүүхдийн зусланг хувьчилсан шийдвэрүүдийг хүчингүй болгох шаардлагатай гэж АТГ дүгнэв Уржигдар 17 цаг 37 мин ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн барилгад гарсан галыг бүрэн унтраав Уржигдар 17 цаг 36 мин Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс экспортлогч болгоно Уржигдар 17 цаг 34 мин Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн Уржигдар 15 цаг 19 мин Нийслэлийн нийтийн байруудад эрүүл ахуй, аюулгүй байдлын шалгалт эхэллээ Уржигдар 15 цаг 17 мин Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцээрийг дэмжлээ Уржигдар 15 цаг 04 мин Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ Уржигдар 15 цаг 02 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмжих хуулийг баталлаа Уржигдар 15 цаг 01 мин Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардууллаа Уржигдар 15 цаг 00 мин Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дууслаа Уржигдар 14 цаг 58 мин
iИх уншсан
Олон жилийн “олиг” буюу Оюу толгойг тойрсон хоёр лиценз Татварын реформоо мартаж, хувийн хэвшлийнхний өмнө нүглээ на... “Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Сон Хён Минийг сүрдүүлсэн хоёр этгээдэд хорих ял оноов О.Уранбаяр Токиогийн “Их дуулга”-аас хүрэл медаль хүртлээ Метроны барилга ирэх зургадугаар сард эхэлж, 2030 онд ашигла... Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Элэг, бөөр хэрэгтэй 1000 гаруй иргэн донорын дутагдлаас болж... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Сангийн яам татварын бодлогын байр сууриа илэрхийлэв
Top