x

Шведийн хамгийн тансаг 5 рестораны нэгээр Монгол эзэнтэй ресторан шалгарлаа

Швед улсын хэмжээнд хамгийн амттай, чанартай, үйлчилгээ сайтай, дээд зэрэглэлийн эхний шилдэг 5 ресторанд Монгол эзэнтэй  ресторан багтаж чадсан билээ.

Статистикийн мэдээгээр,

Швед улсад 2015 оны байдлаар 20,250 ресторан бүртгэгдсэн байгаагаас 5,622 нь Стокгольм хотод бүртгэлтэй байдаг юм байна. Тэгвэл өнөөдөр 2018 оны 2 сарын байдлаар энэ тоо мэдээж өссөн үзүүлэлттэй байх нь гарцаагүй.

Мөн Шведийн хэвлэл мэдээллийн ТВ, сонин сэтгүүл, сайт, ном гээд дурьдаж болох хэрэгсэлүүд бүгд өдөр бүр хоол болоод хоолтой холбоотой боловсрол олгох контент мэдээлэл маш их оруулдаг билээ.

Жишээ нь та суваг солих бүртээ хоолны тухай олон төрлийн нэвтрүүлэг үзэх боломжтой л гээд бодоход хоол хүнсний хэрэглээ нь ихэд хөгжсөн түүнийгээ дагаад хоолны боловсрол соёл өндөр байдаг гэж ойлгож болно.

Ийм их өрсөлдөөн дунд, алдартай хоолны дэлхийн хэмжээний шүүмжлэгч, мэргэжилтэнгүүдэд АНЗААРАГДАЖ, олон мянган ресторануудын дундаас танигдана, үнэлэгдэнэ гэдэг өөрөө их цохууштай бахархууштай зүйл болоод байна.

Мөн Швед улсад өөрсдийн ресторанаа нээж ажиллуулж буй мундаг үлгэр жишээ Монголчууд олон бий. Тэглээ гээд би ч чадна гээд л дагаад хийе гэхэд чадвар мэдлэгээс гадна, хүч хөдөлмөр туршлага хөлс дуслуулсан тоо дутахаар санагддаг.

Шведүүд хоол хүнсний хувьд маш өндөр шалгуур, эрүүл ахуйн нарийн хяналт дүгнэлттэй орон.

Тиймээс ч ресторан нээж тогтвортой тууштай ажиллуулах нь тийм ч амар биш гэдгийг энэ салбарын хүмүүс ярьдаг. Ойролцоогоор 1 жил хагасын өмнө О.Батжаргалын “Соёоказе” гэх ресторан нээгдээд удаагүй байхдаа Шилдэг ресторанаар шагнуулаад, Шведүүд өдөр тутамдаа уншдаг олон уншигчтай Метро сонинд нийтлэгдсэн байсныг би өөрийн нүдээр үзээд хамар шархирч, баярын нулимсаа цийлэгнүүлж байлаа.

Гэтэл өнөөдөр бүр Шведийн хамгийн тансаг зэрэглэлийн шилдэг 5 рестораны нэг болоод барахгүй, одоо энэ таваасаа цааш шилдгийн шилдэг тансаг амттай, үйлчилгээтэй, онцгой ресторан болох магадлалтай байгаа юм байна. Тиймээс ч богино хугацаанд амжилтаа ахиулж буй Монголчууддаа урам өгмөөр санагдав. Тиймээ та нар маш мундаг ажиллаж байна.

Энэ мэдээлэл нь Dagens Nyhetter гэх олон олон Шведүүдийн мэдээлэл авдаг нэр хүнд бүхий сонинд хэвлэгдсэн байна.

За ингээд өөрийнхөө олон жилийн хөлс хүчийг зориулан сүши гэх хоолны урлагт бүхнээ зориулан ажиллаж буй энэхүү рестораны хамт олон,

Гадныханд: Монгол хүн Япон үндэсний Сүши гэх хоолыг маш гайхалтай хийдэг хэмээн тодотгуулах нь үнэхээр бахархууштай байна.

Тийм ч амархан ийм амжилтыг хүртэхгүй гэдгийг сайн ойлгосон бидний хувьд энэ бол маш их чадвар, ухаан авъяасаас гадна хүнтэй харилцах харилцаа, хоолоо бусдад танилцуулах мэдлэг гэдгийг дахин дахин хэлмээр байна.

Нэг Монгол хүний амжилтын ард эх орон минь тэр чигтээ онцлогдож байдаг билээ.

Рестораны веб сайт www.soyokaze.se 

Эх сурвалж: POSITIVEMONGOLIANS.COM

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ХАЛЛОВЭЭН ба МОНГОЛЧУУД Уржигдар 13 цаг 21 мин Монгол бахархлын өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ Уржигдар 12 цаг 17 мин МУГЖ Д.Алтанхуягийг ДБЭТ-ын захирлаар түр томиллоо Уржигдар 12 цаг 12 мин Энэ л бидний тавилан юм бол парламент, Засгийн газрыг ч гэсэн нүхэн гэрт нүүлгэж оруулъя Уржигдар 11 цаг 58 мин Дэлхийн хамгийн анхны нисэхийн компаниудын нэг татан буугдлаа Уржигдар 11 цаг 01 мин Ажилдаа шаргуу хүний синдром юунд хүргэдэг вэ Уржигдар 10 цаг 56 мин Исландын эдийн засаг өсч, ажлын дөрвөн өдөртэй болов Уржигдар 10 цаг 50 мин Чингис хааны мэндэлсэн өдөр, Улс тунхагласны баяраар хилийн боомтууд амарна Уржигдар 10 цаг 39 мин Үндэсний хиймэл дагуулын төсөлд зориулж 225,2 сая еврогийн зээл авна Уржигдар 10 цаг 28 мин Хот, хөдөөг махны өртгийн сүлжээгээр холбох төслийн зөвлөлдөх уулзалт боллоо Уржигдар 10 цаг 08 мин Гавьяат тамирчин С.Цэрэнчимэд Дэлхийн хошой мөнгөн медальтан болов Уржигдар 10 цаг 03 мин Д.Цолмон: Цөмийн энергийн тухай хуульд тусгай АМНАТ-ийн хэмжээг УИХ шийддэг байхаар тусгасан Уржигдар 10 цаг 00 мин Тавантолгой Түлш: 8000 орчим айл манай түлшийг түлэхгүй байна, арга хэмжээ авах хэрэгтэй Уржигдар 09 цаг 54 мин П.Сайнзориг: 3-4 нүдтэй хурга, ишиг, тугал ярьсаар байгаад эдийн засгийн том төслүүдийг зогсоодог Уржигдар 09 цаг 08 мин Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 81 гомдол, мэдээллийг хянан шалгав Уржигдар 08 цаг 52 мин Энэтхэгийн хөрөнгийн зах зээл сүүлийн 25 жил тогтвортой өсч байна Уржигдар 08 цаг 43 мин Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд хүүхдийн амбулаторийн эмнэлэг ашиглалтад орууллаа Уржигдар 08 цаг 39 мин Улаанбаатарт өдөртөө 4 хэм дулаан Уржигдар 08 цаг 35 мин ЧИЛИ: Гуравдагч ертөнцийн сайн, муу хосолсон хамгийн сонирхолтой жишээ Уржигдар 08 цаг 24 мин Ерөнхий ассамблейн 26 дугаар чуулга уулзалтад оролцож байна 2024-10-30
iИх уншсан
Ж.Золжаргал: Өнөөдрийн эдийн засгийн буруу бүтцээр цаашаа яв... Хөгжлийн хөтөч Казахстан: Ардчилал нь сул ч ядууралгүй! Гадаад харилцааны нуман тулгуур ба “Стан-цэцэг” Трампын аврал ЧИЛИ: Гуравдагч ертөнцийн сайн, муу хосолсон хамгийн сонирхо... Д.Цолмон: Цөмийн энергийн тухай хуульд тусгай АМНАТ-ийн хэмж... Энэ л бидний тавилан юм бол парламент, Засгийн газрыг ч гэсэ... Монгол бахархлын өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдааны ... Дэлхийн хамгийн анхны нисэхийн компаниудын нэг татан буугдла... Шоон доторх цамхгийг Саудын Арабад босгоно Гавьяат тамирчин С.Цэрэнчимэд Дэлхийн хошой мөнгөн медальтан... Ц.Баатар: Казахстан нь газар зүйн байршил, түүхэн уламжлалын... ХАЛЛОВЭЭН ба МОНГОЛЧУУД DAILYMAIL “сэтгэл царцаасан” 2025 оны мэргэ төлгийг сануулав... Тавантолгой Түлш: 8000 орчим айл манай түлшийг түлэхгүй байн... Хүүхэд хахаж, амьсгал нь боогдсон үед ямар арга хэмжээ авах ... Big Loyalty хөтөлбөрийн азтанууд тодорсоор байна Исландын эдийн засаг өсч, ажлын дөрвөн өдөртэй болов Ажилдаа шаргуу хүний синдром юунд хүргэдэг вэ Японы эрх баригч нам  12 жилийн дараа анх удаагаа парламенты...
Top