Pantone Color Institute гэдэг дэлхийн өнгөний салбарын хүлээн зөвшөөрөгдсөн лидер ирэх жилийн гол өнгийг нэрлэв. Олон дизайнерүүд уг өнгийг ашиглаад эхэлснийг хэлэх хэрэгтэй байх. Valentino, Atlen, Alberta Ferretti брэндийн сүүлийн бүтээлүүд ч үүнийг гэрчилнэ.
Эрс тэс, өдөөн хатгасан хөх ягааны 18-3838 Ultra Violet гэх өнгө аяс нь сэтгэмж, алсын хараа, ирээдүйн эрмэлзлэлийг харуулна гэж Pantone хэлж байна.
Pantone компанийн шинжээчид хөх ягаан өнгийг контр соёлын шууд бэлгэдэл, уран бүтээлчдийн авъяасын бэлгэдэл гэж үзлээ.
Дашрамд, энэ өнгө нь Дэвид Боуи, Принц, Жимми Хендриксийн уран бүтээлд, Диана гүнжийн гоёлд байлаа.
М.Цогт